Wednesday, May 23, 2012

Талархал

Энэ өдрийн мэндийг хүргэе нутгийн нийт оюутнуудадаа,

Турк улсад суралцах сонгон шалгаруулалтанд идэвхтэй оролцсон оюутнуудадаа талархая! Та бүхэн их дээд сургуулиудадаа амжилттай сайн сурч буйг харсандаа бид сэтгэл хангалуун байна.
Цаашид иймэрхүү төрлийн сорил, шалгалт өгөхөд сурч буй үндсэн мэргэжилдээ сайн байхын зэрэгцээ англи хэл орчин цагт бас нэг гол үзүүлэлт болж буйд анхаарахыг та бүхэнд зөвлөж байна.

Баян-Уул сумын нутгийн зөвлөл

Tuesday, May 15, 2012

Зар

Турк улсад суралцах оюутан сонгон шалгаруулах англи хэлний шалгалт 05 сарын 18-ны Баасан гаригийн 17:00 цагт БХИС-д (Улаанхуаран дахь Батлан Хамгаалахын Их Сургууль) болно.

Баян-Уул сумын нутгийн зөвлөл
утас: 992829681 (Онон)

Суралцах хүсэлт гаргагч оюутан нь их дээд сургуулийн аль ч курсэд ямар ч мэргэжлээр суралцаж байж болно. Нийт дүнгийн дундаж 60%  дээш байх бөгөөд үүнийгээ нотолсон сурлагын дэвтэр эсвэл тухайн сургуулийн сургалтын албанаас албан бичиг авчирна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай.
1. Англи хэлний төвшин тогтоох шалгалт
2. Ярилцлага

Гадаадад суралцах ховор боломжийг ашиглахыг нутгийн оюутнууд та бүхэндээ уриалъя!

Баян-Уул сумын нутгийн зөвлөл

Saturday, May 12, 2012

Friday, May 4, 2012

Зар

Шинэ номын танилцуулга

Нутгийн ах, доктор Тойсом Галсан өөрийн бичсэн шинэ номоо ирэх ням гаригт буюу 05 сарын 06-ний өдрийн 15:30 цагт "Brau Haus" ресторанд танилцуулах тул  оюутан залуус, сонирхогч хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл