БАЯРТ МЭДЭЭ
Манай сумын 10 жилийн
сургуулийн 1993 оны төгсөгч Дамдиндоржийн Дэжидмаа АНУ-д докторантурт
суралцахаар мордлоо. Шинэчлэлийн Засгийн Газрын ил тод, нээлттэй, шударга
сонгон шалгаруулалтын ачаар төрийн сангийн зээлээр суралцах ийм азтай бас ховор
боломж олдсоныг дурдах нь зүйтэй юм. Тэрээр 1993-1997 онд ТИС-ийг уул уурхайн
маркшейдэр мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр суралцан төгсөж, 2006-2008 онд
Японд магистраа хамгаалж байсан юм.
Хэдхэн долоо хоногийн
өмнө элчин сайд асан Очирын Очиржавын дэмжлэгээр манай сумаас гурван оюутан Турк улс
руу суралцахаар явсан талаар бид мэдээлж байсан билээ. Дашрамд дурдахад 1990 оноос хойш манай нутгийн
арав гаруй залуус хилийн чанадад суралцаж төгсжээ.
Мөн ОХУ-ын Тверь хотод
маршал Г.К.Жуковын нэрэмжит Агаар, сансарын довтолгооноос хамгаалах цэргийн
академид дэд хурандаа Болдбаатарын Наранбадрал нарын зэрэг цөөнгүй залуус манай
сумаас одоогоор гадаадад
суралцаж байгаа болно.
Та бүхэндээ
бүгдэд нь амжилттай суралцаж төгсөж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ
оруулж, ихийг бүтээн нутаг усныхаа нэрийг мандуулан гаргаарай хэмээн ерөөж, шинэ
оны босгон дээр Нутгийн зөвлөлөөс АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ зон олондоо хүсье!
Улаанбаатар хот
дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөл