№
|
Зохион байгуулсан ажил
|
Хугацаа
|
Хариуцаж оролцсон хүмүүс
|
Хандив, зардал
|
1
|
Буриад сур харваачдын тухай кино үзүүлэв
|
31/III
|
Нутгийн зөвлөлийнхөн, нутгийн 20 гаруй ахмадууд
кино үзэж сонирхов.
|
Б.Өлзийдэлгэр ах “Монгол Мироку Айко” байгууллагын хурлын танхимыг үнэ
төлбөргүй ашиглуулсан.
“Өнөөдөр” сонинд тус сонины сэтгүүлч Э.Энхмаа зарын төлбөрийг дааж сониндоо
хэвлүүлэв.
|
2
|
Той.Галсан докторын шинэ номын танилцуулга
|
06/V
|
“Илиада-д нэвтрэх жим” номынхоо тухай англи
хэлний дугуйлангийн оюутнуудад ярьж сонирхуулав. Ахмад багш, яруу найрагч Л.Нямаа,
“Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар, С.Баттөр, Р.Онон, Б.Доржпүрэв оролцов.
|
“Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар “Brau Haus” ресторандаа нэг өрөөгөө үнэ
төлбөргүй ашиглуулсан.
|
3
|
Турк улсад 3 оюутан суралцуулахаар явуулсан
|
18/V
17/XII
|
Элчин сайд О.Очиржавын нутагтаа өгсөн 2 оюутны
квотын дагуу сонгон шалгаруулалтыг С.Баттөр, Д.Дэжидмаа (VALE Tethys Mining компанийн маркшэйдер), Нарантуяа (сумын цэцэрлэгийн
эрхлэгч), Р.Онон нар хариуцан явуулав.
|
“Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар “Brau Haus” ресторандаа нэг өрөөгөө үнэ
төлбөргүй ашиглуулсан.
|
4
|
Лекц
|
19/V
|
Нутгийн зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны
доктор С.Баттөр “Дорнод аймгийн Баяндун сумын хөгжлийн төлөв ба Японы
тосгодтой жиших нь” сэдэвт лекцийг “Амин тоонот” ТББ-ын хүсэлтээр “Соёл
Эрдэм” ДС дээр уншив.
|
|
5
|
Азербейжаны Баку хотод зохиогдсон чөлөөт бөхийн
олон улсын тэмцээн
|
VI
|
Сумын заан А.Ганболдын
хүү Төрмөнх (“Аварга” бөхийн ДС-ын оюутан) тэмцээнд оролцоход шаардагдах зардал
|
Б.Ганболд 100 000 төг, С.Баттөр 40 000 төг, М.Баярцогт,
Р.Онон тус бүр 30 000 төг
хандивлав.
нийт 200 000 төг
|
6
|
Улсын баяр наадмын мэндчилгээ
|
11-12/VII
|
Тус сумын харваач Ц.Хүдэрчулуун үндэсний их баяр
наадмын халх сурын харваанд түрүүлж, мөн шүдлэн насанд тус сумын уугуул
Ж.Энхболдын хүрэн үрээ түрүүлсэнд зориулж “Шинэ Монгол” ФМ-104.5 радиогоор
баярын мэндчилгээг 4 удаагийн давталттайгаар явууллаа.
|
Тус радиогийн дэд захирал, сэтгүүлч Г.Сонинбаяр төлбөрийг даасан.
|
7
|
Оршуулгын буяны ажил
|
VIII
|
Яруу найрагч, доктор Той.Галсан ах зуурдаар нас
барсан тул эмгэнэл илэрхийлэхээр тус сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгчид
очив.
|
С.Баттөр 30 000 төг, М.Баярцогт 20 000 төг, дундын
данснаас 80,000 төг
Нийт 130 000 төг
|
8
|
Нутгийн тухай нэвтрүүлэг явуулав
|
VIII/20
|
“Шинэ Монгол” радиогийн “Би хаана төрөө вэ”
нэвтрүүлгээр “Дорнын хоймор, домгийн өлгий Баян-Уул минь” гэсэн
нийтлэл,тэмдэглэл давталттайгаар нэвтрүүлэв.
|
Сэтгүүлч Г.Сонинбаяр хариуцан нэвтрүүлэв.
|
9
|
МУГЖ, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин
Д.Долгормаагийн тайлан тоглолт, хүлээн авалт
|
20/X
22/Х
|
Өргөмжлөлийн талархлыг үгийг Б.Ширнэн зохиосон.
Р.Онон, М.Баярцогт, Б.Доржпүрэв нар ар талын
зарим нэг ажилд идэвх зүтгэлтэй оролцов.
|
Д.Рэнцэнханд (сайд асан) 500 000 төг хандивлав.
Дурсгалын зүйл (120 000төг),
Өргөмжлөл
“Өнөөдөр” сонинд тус сонины сэтгүүлч Э.Энхмаа ярилцлага хийж, зарын
төлбөрийг дааж сониндоо хэвлүүлэв.
|
10
|
Номын баяр
|
03/XI
|
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат
Ө.Дашдондогийн зохиосон “Буриадууд Онон, Гурван харуул нутгийн тэмдэглэл”
номын баярт С.Баттөр, Б.Буянмөнх, Р.Онон нар оролцов.
|
|
11
|
Оршуулгын буяны ажил
|
11/XI
|
Сумын уугуул, генерал Д.Базарсад зуурдаар нас
барсан тул О.Очиржав, Р.Онон нар очиж эмгэнэл илэрхийлсэн. (Нутгийн зөвлөлийн дарга хөдөө ажлаар явсан байсан)
|
Сумын ард иргэдээс 410 000 төг
Хурандаа Б.Түмэн 50 000 төг, О.Очиржав 100 000 төг, Б.Буянмөнх 20 000 төг, Д.Долгормаа 30 000 төг
Б.Ганболд 30 000 төг, С.Баттөр 50 000 төг, Г.Сонинбаяр 30 000 төг, М.Баярцогт
30 000 төг, Р.Онон 30 000 төг
Нийт дүн: 780 000 төг
|
12
|
Буриадын шинэ жил
|
16/XII
|
Нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр, Б.Буянмөнх,
О.Очиржав, Р.Онон нарын 10 гаруй хүн оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, сумын
нутгийн зөвлөл “Өргөмжлөл”-өөр шагнагдав.
|
Хэнтий аймгийн Биндэр сумаас зохион явуулсан арга хэмжээний тасалбар 70
000 төг үнэтэй байв.
|
ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:
-ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин,МУСТА
Д.Долгормаа “Буриад зондоо зориулсан хүндэтгэлийн тайлан тоглолт” тавьж, удалгүй
түүний дараахан МУГЖ цол хүртсэн.
-Турк улсад Баян-Уул сумын 3 оюутан суралцахаар
явсан.
ЖИЧ:
Энэ бүх арга хэмжээний талаар тухай цаг бүрт нь нутгийн
блог дээр мэдээлж олон түмэнд хүргэсэн болно.