Showing posts with label байгууллага. Show all posts
Showing posts with label байгууллага. Show all posts

Monday, October 24, 2011

“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” JFPR 9125 – MON Төсөл


Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих замаар Монгол улсад хөдөөгийн ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Япон улсын Засгийн газраас (Ядуурлыг бууруулах Японы сан – ЯБЯС) Азийн хөгжлийн банкаар дамжуулан 2 сая ам. доллараар санхүүжүүлэн, Онон голын сав газарт 4 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийг Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам удирдаж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Төслөөс орон нутагт явуулах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллана.

Тус төсөлд Монгол Улсын Засгийн газраас 100,000,0 ам. доллар, нутгийн иргэдийн байгууллагаас 25,000,00 ам. долларыг мөнгөн бус хэлбэрээр, Дэлхийн байгаль хамгаалах сангаас (ДБХС) 50,000,0 ам. долларыг Төсөл хэрэгжүүлэх нэгжид шаардлагатай албан байр, тоног төхөөрөмж нийлүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулж байгаа.

Төсөл зорилгодоо хүрэхийн тулд байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжсэн бодлогыг сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах, ядуурлыг бууруулах талаар нутгийн иргэдээс гаргасан санаачлагыг хөхүүлэн дэмжиж, цаашид бие даан хөгжих тааламжтай орчин бүрдүүлэх зэрэг ажлыг Онон голын сав газрын 7 сум, тэдгээрийн багуудын түвшинд гүйцэтгэнэ.

Төслийн бүрдэл хэсгүүд:

А. Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагыг үүсгэн хөгжүүлэх,

Б. Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгааллыг хөгжүүлж бэхжүүлэх, экологийн боловсрол, олон нийтийн мэдээллийг дэмжих,

В. Амьжиргааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

Г. Төслийн менежмент, хяналт үнэлгээ, аудит.

Төсөл хэрэгжих хугацаандаа дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

o Байгаль орчин, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан үр дүнтэй хэрэгжүүлэх,

o Байгаль орчноо хамгаалах зорилготой нутгийн иргэдийн байгууллагууд (НИБ) - ыг бий болгон чадавхижуулах, нөөцөөр хангах,

o Орон нутгийн захиргааны чадавхийг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах,

o Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын (ОББЦГ) амьтан, ургамалын аймгийг зохисгүй ашиглаж байгааг зогсооход чиглэсэн үйл ажиллагааг хамгаалалттай газар, орчны бүсэд байгаа ядуу өрхүүдэд амьжиргааны шинэ арга замуудыг нээж өгөх, хөгжүүлэхэд нь туслах замаар дэмжих,

o Мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажил хийх, стратеги боловсруулах зэрэгт хөрөнгө оруулж, Онон голын сав газрын байгаль орчинг хамгаалах төлөвлөлт, менежментийг сайжруулах зэрэг болно.

Баян-Уул сумын зохицуулагч Ж.Дорж

Утас:99585009, 93215069

E-mail; Dorj_wwf@yahoo.com

Friday, October 14, 2011

Үржлийн төвд цөм сүргийг үржүүлэхэд анхаарна


Дорнод аймгийн Баян-Уул суманд саяхан гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа болжээ. Тус суманд 1990-ээд өнөөс өмнө “Онон” сангийн аж ахуй гэж байхад казахын цагаан толгойт үхрийг мах, сүүний хосолмол чиглэлээр өсгөн үржүүлж байжээ. Сангийн аж ахуйн тарж, өмч хувьчлал эхэлснээс хойш энэхүү гойд ашиг шимт үүлдрийн үхэр үндсэндээ үрэн таран болсон гэнэ.

Тухайн үед “Онон” сангийн аж ахуйн ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан Д.Дашжамцын ярьснаар 1959 оноос “Онон” сангийн аж ахуйд казахын цагаан толгойт үхрийн гунж авчран нутгийн бухаар хээлтүүлэн эрлийзжүүлжээ. Ингээд 1990 он гэхэд тус сангийн аж ахуй мах, сүүний чиглэлэийн өндөр ашиг шимтэй 4000 орчим үхэртэй болоод байжээ. Үүнээс цэвэр казахын цагаан толгойт үүлдрийн үхэр 300 гаруй байжээ. 1990 оноос хойш мал хувьчилснаар энэхүү шилмэл үүлдрийн үхэр айл айлд тарж, үржил селекцийн бодлого нь алдагдсан байна.

Гэхдээ Баян-Уул сумын зарим малчин айлд мах, сүүний өндөр гарцтай энэхүү үүлдрийн үхэр цэвэр цусаа хадгалж үлдсэн гэнэ. Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааны үеэр ийм үхрүүдээ малчид авчирсан байв. Казахын цагаан толгойт үхрийг 40 жилийн турш өсгөн үржүүлж байгаа зоотехникч Д.Дашжамцын ярьснаар энэ үүлдрийн үхрийн цэвэр цөм сүрэг аймгийн аварга малчин Гарамжав, Бараадай зэрэг малчдынд байдаг гэнэ. Тэдгээр айлын сүрэгт ангилалт хийж цэвэр үүлдрийн үхрийг цаашид өсгөн үржүүлэхийг зорьж байгаа ажээ. Ингэхийн тулд Баян-Уул сумын иргэн Ж.Дорж өөрийн санаачилгаар үржлийн төв байгуулан ажиллуулж байгаа юм байна. Энэхүү гойд ашигт шимт малын үзэсгэлэн худалдаагаар иргэд өндөр ашиг шимтэй үүлдрийн эцэг мал худалдан авчээ. Мөн энэ үеэр шилдэг эцэг малыг шалгаруулсан байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө өж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Байнгын хороон дээр цөм сүргийн асуудлаар мэдээлэл сонсох бодолтой байгаа. Цаашид цөм сүргийг өсгөн үржүүлэх талаар томоохон арга хэмжээ авч Засгийн газарт чиглэл өгье гэж бодож байна. Халх голын сүү махны чиглэлийн улаан үнээ, барга, үзэмчин хонь, казахын цагаан толгойт үхэр гээд лөндөр ашиг шимтэй малын үүлдэр Дорнод аймагт бий. Үүнийг хамгаалж, өсгөж үржүүлэхэд хөрөнгө гаргах хэрэгтэй. Цөм сүргийн суурь байгуулахад ч болохгүй юм байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Thursday, October 13, 2011

Иргэдийн хөгжлийг дэмжих Гэгээрэл төв



2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн дэргэд АББ-ын арга зүйч багшийг бие даалган томилон ажиллуулж байна.

Сумын Засаг даргын 2007.01.05-ны өдөр 01 тоот захирамжаар Гэгээрэл төвийн мэдээллийн ажилтанг 7 гишүүнтэй байгуулж сургалт хийх, Гэгээрэл төвийн мэдээллийн булангаар мэдээлэл хийж байна.

Эрхэм зорилго
:
Хүн амын боловсрол эзэмших хэрэгцээнд тулгуурлан, бололцоотой хугацаанд нь тасралтгүй суралцах тогтолцоог бүрдүүлсэн нээлттэй нийгэмд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхэд оршино.

Төвийн зорилго:

* Насан туршдаа суралцах боломжийг нэмэгдүүлснээр нутгийн иргэдийн хөгжлийн төв болох
Гэгээрэл төвийн чиг үүрэг:
 Боловсрол олгох сургалт явуулах
 Олон нийтийг мэдээллээр хангах
 Олон нийтийг хөгжүүлэх
 Хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үйл ажиллагаа:
1.Иргэд, суралцагчдаасаа хэрэгцээний судалгаа авч төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2.Иргэд, суралцагчдад мэдээллийг хүлээн авч болохуйц сургалт, дадлага ажил, ёс заншлын нүүдлийн гэртэй,
3.Гэгээрэл төв нь 11700000 төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 970 гаруй номын фондтой,
4. Иргэдийн дунд Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтыг иргэдэд хөтөлбөрийн дагуу явуулж байна.
5.Суралцагчдад төрөл бүрийн уралдаан, амьдрах ухааны сургалт, хүүхдэд зориулсан кино, СD бичлэг үзүүлж байна.
6. 2010-2011 оны хичээлийн жилд 13 сурагч Дүйцсэн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байна.
7.Иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжсэн бүтээлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулан ажилладаг.
8. Мэргэжлийн байгуулагатай хамтран Жолооч, Худалдагч - нярав, Тогооч нарийн боовчны курс хичээлүүлдэг.

Хэрэгжүүлсэн төсөл:
2005-2007онд:АХИС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Сургуулийн гадна байгаа малчин хүүхдийн боловсрол” төсөл
2007 - 2009 онд: Олон Улсын хөдөлмөрийн байгууллага АЙПЕК хөтөлбөрөөс санхүүжүүлсэн ХХТХ-ийг устгах цогц үйл ажиллагаа төсөл
2008 - 2010 онд: ДЗОУБ – ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчдын хүүхэд залууст зориулсан зайны сургалт” төсөл
Хэрэгжүүлж буй төсөл:
2010-2011 онд: НҮБ – ын санхүүжилтээр хэрэгжиж буй “ Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төсөл хэргжүүлж байна.
Цаашид хийхээр төлөвлөж буй ажил :
* Нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих Гэгээрэл төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх
*Иргэд суралцагчдын бүтээлийн
үзэсгэлэн худалдааг зохион
байгуулах
“ Ахмад үеэсээ суралцъя” уулзалт ярилцлага зохион байгуулах
* Хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх
Та болон таны хүүхдийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна.

Манай хаяг:
Баян-Уул сумын ЕБС-ийн дэргэдэх Гэгээрэл төв
Утас:95589298
Дорнод аймгийн Баян-Уул сумын
ЕБС – ын дэргэдэх НИХДГТөв

2011 он

Баян-Уул сумын “ Ноён Даамал” Хадгаламж зээлийн хоршооны Танилцуулга


2011 оны 10 дүгээр сар 1 Жаварт хошуу

Тус хоршоо нь 2005 оны 10 сард 27 гишүүнтэй 2 сая төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаа эхэлж гишүүдийн санхүүгийн болон нийгмийн хэрэгцээг хангаж, цаашлаад сумын төсөвт хувь нэмэр оруулж, эдүгээ 250 гаруй гишүүнтэй, 140 гаруй сая төгрөгийн активтай болж өссөөр байна. Хоршоо нь дараах нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж гишүүдийн санхүүгийн хэрэгцээг хангаж ажиллаж байна. Үүнд:
1. Бүтээгдэхүүн үйлчилгээ:
- Зээлийн бүтээгдэхүүн
- Бизнесийн зээл
- Цалингийн зээл
- Малчны зээл
- Тэтгэвэр, тэтгэмжийн зээл
- Гэнэтийн хэрэглээний зээл
- Хадгаламж барьцаалсан зээл
- ХАА-н төслийн зээл
- Хүнсний ногоо тариалалтын зээл
- Лизингийн зээл
- Хадгаламжийн бүтээгдэхүүн
- Хугацаатай хадгаламж
- Хүүхдийн хадгаламж
2. Хоршооны уламжлал болгон зохион байгуулдаг нийгмийн ажлуудаас дурдвал:
- - Гишүүдийн дунд хоршооны шинэ жилийн баяр тэмдэглэх,
- - 10-р сард өндөр настан гишүүдийн дунд Ахмадын баяр,
- - 7-р сард Сумын наадмаар жил бүр дааганы түрүү байрыг шагнах,
- - 6-р сард цэцэрлэгийн хүүхдийн баяраар “Аав ээж би” тэмцээний спонсор байх,
- - 4-р сард хөдөөгийн малчдын дунд “Морьтон” тэмцээн зохион байгуулах зэрэг нийгмийн ажлуудыг зохион байгуулдаг.
- 3. Хоршооны амжилтууд:
- - ХАС банкны франчайзийн үйлчилгээ
- - 2006 онд УМСистем буюу GENIUS BANKER программ
- - 2007 онд ХАС Банктай франчайзийн гэрээтэй ажилладаг бүх хоршоодоос шилдэг 10 хоршооны нэг
- - 2008 онд ХАС Банкнаас Франчайзийн гэрээтэй хоршоодын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд “Хамгийн сайн удирдлагатай хоршоо” номинаци
- 2010 онд Зөвлөх Хорооны гишүүдийн санаачлагаар Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
- 2006-2008 онд 40-46% ийн ашиг тараан олгосон.
- - Хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна гишүүд болон хүүхэд залуучууд, сумын малчин иргэд , өндөр настан, өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд олон нийгмийн ажлуудыг зохион явуулж байсан.
- 2. Хоршооны бүтэц зохион байгуулалт

Бүх Гишүүдийн Хурал
Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөл, Зээлийн хороо
Гүйцэтгэх Алба

Бүх гишүүдийн хурлаар жилийн эхэнд гишүүдийн ногдол ашиг тараах, өмнө оны үйл ажиллагаанд дүгнэлт хийх ба тухайн жилийн ажлын төлөвлөгөө, байгуулсан нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтын төлөвлөгөө, үүнтэй уялдуулан тухайн жилд зохион байгуулах нийгмийн ажлуудыг төлөвлөж баталдаг.
Бүх гишүүдийн хурлаар баталсаны дагуу гүйцэтгэх алба үйл ажиллагаагаа хөтлөн явуулах бөгөөд төлөвлөгөөний биелэлтэд Тэргүүлэгчид хяналт тавьж, үйл ажиллагааны явцад гарах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргаж, түүнийг гишүүдэд нээлттэй самбараар тайлагнаж байдаг.
Мөн Зээлийн хороо нь зээлийн олголт төлөлтөд хяналт тавихаас гадна зах зээлийн орчин нөхцөлөөс хамааран зээлийн бодлого журамд өөрчлөлт оруулах саналаа Тэргүүлэгчдийн хуралд тавьдаг.
Хяналтын Зөвлөл нь бодлого журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхэд улирал тутам хяналт тавих, гишүүдийн гаргасан гомдлыг барагдуулах шийдвэр гаргах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээлэл: Гишүүдэд сар бүрийн үйл ажиллагааны нээлттэй тайлангаар орлого, зардал, ашгийг дэлгэрэнгүй тайлагнаж, ХНХөрөнгө, хадгаламжийн өсөлт, бусдаас татсан эх үүсвэрийн өсөлт, бууралт, гишүүдийн өсөлт зэрэг зарим үзүүлэлтүүдийг мөн сар бүр мэдээлдэг.
Жил бүр хоршооны үйл ажиллагааны талаар мэдээллийн сонин хэвлэдэг.
- Мөн манай хоршоо гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор гар утас, цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг санхүүгийн түрээсээр гишүүддээ олгож үйлчилдэг.
- 2009 оны төлөвлөгөөгөөр Байгаль хамгаалах зорилгоор Хоршооноос “Эрүүл орчин” аянг зохион байгуулж, Улз голоо хайрлан хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчинд амьдрах санамж бичиг уриа лоозон, хогийн сав зэргийг тавьсан.
- Мөн 2009 онд төлөвлөсний дагуу гишүүдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор аймгийн ХХYХэлтэстэй хамтарч тэдэнд аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулж, аж ахуй эрхлэх эхлэлтийн санхүүжилтийг төслийн байгууллагуудтай холбож өгч, бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулж ажилласан.
- 2010 оны 10 сард Хоршооны 5 жилийн ой тэмдэглэж, гишүүдийн идэвх, санаачлагыг үндэслэн “Шилдэг гишүүн” номинациар 5 гишүүн, Тусгай шагналд 10 гаруй гишүүдийг шагнаж урамшуулан Бүх гишүүдийн хүлээн авалт зохион байгууллаа.
Банкны шаардлага хангахгүй барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй боловч үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж өрхийн хэрэгцээг хангах чин эрмэлзэлтэй иргэдэд хүрч ажиллах, тэдгээрт тодорхой журмын дагуу санхүүгийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Сумын Удирдлага Засаг Захиргаанаас манай хоршоог дэмжиж хамтарч ажилладаг ба Хоршоо үүсгэн байгуулагдсанаас хойш сумын төсөвт нилээдгүй хувь нэмрээ оруулаад байна. Хоршоо 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гишүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу бүлэг байгуулж, тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжиж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд материалыг бага хүүтэй хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх, аж ахуй эрхлэх төсөв төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаашид гишүүдийг тоног төхөөрөмж худалдан авах бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олж санхүүжүүлэх, тэдгээрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа гаргаж зах зээлд нээж өгөх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

Ойн нөхөрлөлүүд Ононгийн хөвчөө хамгаалж байна



Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран 2009 оноос Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд иргэнд нөхөрлөл байгуулан байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж, амьжиргаандаа нэмэр болох болжээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд л гэхэд ойн 15 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд бүгд дээрх төсөлд хамрагдан зохих удирдлагаар хангагддаг байна.

Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн зохицуулагч, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн зөвлөлийн дарга Ж.Доржтой уулзаж нутгийн иргэдийн байгуулсан ойн нөхөрлөлийн талаар сонирхлоо. Баян-Уул сум бол Дорнод аймгийн баруун хойд хоймор нутаг. Сибирийн их ойн шувтарга болсон нарс, шинэс,хусан ойтой. Байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг. Ямар сайндаа их эрдэмтэн Бямбын Ринчен гуай Баян-Уулд ирээд Монголын хамгийн сайхан байгальтай сум хэмээн хэлж байх вэ дээ. Улзын ногоон хөндийгөөс урагш тал хээр эхэлдэг бол хойшоо явах тусам ойт хээр, ой хөвч, ян хөвч үргэлжилнэ.

Энэ их ой тайга нэг хэсэг эзэнгүйдэж, олз ашиг хайгчдын хөлд талхлагдах, гал түймэрт өртөх зэргээр сүйдэх болжээ. Хулгайгаар мод огтолж түлш болон ахуйн хэрэглээнд ашиглах явдал ч газар аваад байж. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх арга замыг сум орон нутгийн удирдлага хайж сүвэгчилж байсан ч бүрмөсөн таслан зогсоож дийлэхгүй байжээ. Харин Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлсэн нь чухам нүдээ олсон хэрэг болжээ. Баян-Уул сумын иргэд арав, хориороо санаа нийлэн нөхөрлөл байгуулж тодорхой газар нутгийг хариуцан авч хамгаалах болжээ. Ингэхдээ уг газартаа нөхөн сэргээлт хийх, гал түймэр болон хулгайн анчид, модчидоос хамгаалах зэрэг ажлыг хамтын хүчээр хийх болжээ. Үүний зэрэгцээ ой цэвэрлэх замаар түлшнийхээ модыг бэлтгэх, байгалийн нөөц, самар жимсээ түүж ашиглах зэргээр амьжиргаагаа дээшлүүлэхэд анхаарах болсон байна. Сумын ИТХ-аас түлээний болон хэрэглээний модны лимит өгсөн байна. Ийнхүү ойн хамтын менежментийг хэрэгжүүлснээр ойн нөхөрлөлүүд дорхноо хөл дээрээ босч эхэлсэн байна. Төслийн удирдлагууд ч ойр ойрхон иргэддээ сургалт зохион байгуулж, үйл ажиллагаанд нь зохих дэмжлэг үзүүлдэг байна.

Дорнод аймгийн Баян-Уул суманд “Ногоон цээл”, “Цагаан дэв”, “Баянхаан” зэрэг олон нөхөрлөл үр дүнтэй сайн ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл эдгээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаар болсон гэнэ. Ялангуяа нөхөрлөлүүдийн өмнө тулгардаг бэрхшээлийг шийдэхэд орон нутаг зарим талаар хүчин мөхөсддөг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл нь хүрдэггүй. Ийм зүйл дээр эрхэм гишүүн Байнгын хорооны даргын хувьд дэмжлэг үзүүлж, зохих байгууллагуудад асуудлыг уламжлан шийдүүлэхээр болсонд нөхөрлөлийнхөн сэтгэл хангалуун байна лээ.

Дорнод аймгийн Баян-Уул сум нийт 130 мянган га ойтой. Энэ ойн 30-аад мянган га-г нь нөхөрлөлийнхөн хариуцан ажилладаг юм байна. Мөн үүнээс гадна 10-аад мянган га нь аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг гэнэ. Бусад 90 мянган га нь одоогоор эзэнгүй байгаа гэсэн үг. Тиймээс нутаг дэвсгэрийнхээ ой бүхий бүх талбайг нөхөрлөлүүдэд хариуцуулан ажиллах зорилготой байгаа гэдгээ төслийн зохицуулагч Ж.Дорж хэлж байв. Ийнхүү нутгийн иргэдийн хамтын хөдөлмөр, хүчээр Ононгийн их ой хөвчөө хамгаалж, арчилж байгаа нь Баян-Уулчуудын нэг бахархал болжээ. Эдний сумынхнаас жишээ аваад зэргэлдээ Баяндун сумынхан нөхөрлөл байгуулж, Угтамын хийдийн орчмын байгалийг хамгаалах, рашаан булгаа тордож сайжруулах ажлыг эхлээд байгаа гэсэн.

Онон, Улз нутагт налгар сайхан намар болж байна. Ойн нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн ажлаа хэдийнэ эхэлчихэж. Голын нуга хөндийд том том ногоон нуруу дүнхийж, бухлууд ярайгаад бахтай байна даа. Ажилсаг буриад зон сэрүү орохоос өмнө намрын ажлаа нугалж, өвлийн бэлтгэлээ базаах гээд завгүй хөдөлмөрлөж байна. Эзэн Чингисийн өвөг дээдэс, нагац нар болох олхонууд иргэдийн нутаглаж байсан энэ сайхан нутгаа үр хойчдоо энэ хэвээр нь үлдээх нь бидний үүрэг хэмээн Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын нэгэн сайхан баавай өгүүлсэн билээ.

Thursday, September 29, 2011

Тогтвортой амьжиргаа II төсөл, Баян-Уулд



Мэндчилгээ

Нутгийн зон олон Та бүхэндээ эрүүл энх,

амар амгаланг хүсэн мэндчилж байна.

Орон нутгийн иргэдийн санал, санаачлага, оролцоотойгоор хэрэгждэг Тогтвортой амьжиргаа-II төслийг сурталчлах нэг сарын аян явагдаж байна.

Энэ аяны хүрээнд зохиогдох үйл ажиллагаанд иргэд та бүхнийг идэвхтэй оролцож жил бүр хэрэгжүүлэх төслийн санал санаачлага гаргах, орон нутгаас иргэдийн хандиваар санхүүжүүлэх нийт хөрөнгө оруулалтын 5-10%-ийн хандивын сан бүрдүүлэх болон төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сумын ТАТЗөвлөл

Төслийн товч танилцуулга

Тогтвортой амьжиргаа төсөл нь Монгол улсын хүн амын амьжиргааг найдвартай дээшлүүлж тогтворжуулах чадавхийг бүрдүүлэх зорилготой 12 жилийн хугацаатай, 3 үе шаттай хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.

1-р шат 2002-2007 (Туршилтын журмаар 8аймаг, 1 дүүрэгт хэрэгжсэн)

2-р шат 2008-2011 (Тархаан өргөжүүлж 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байна. )

3-р шат 2012-2015 онд ( зохимтой механизмыг бүтэц, зохион байгуулалтын хэлбэрт бүрэн оруулах

Төслийг санхүүжүүлэгч байгууллагууд нь:

Монгол Улсын засгийн газар

Дэлхийн банк

Европын холбоо

Япон улсын засгийн газар

Төсөл нь 3 бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжиж байна.

Олон нийтийн санаачлага

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага

Бичил санхүүгийн үйлчилгээ

Иргэд олон нийт төсөлд оролцсноор

-Төслийн талаар мэдээлэлтэй болно.

-Нэн тэргүүний хэрэгцээгээ тодорхойлох чадвартай болно.

-Төслийн бүх үйл ажиллагаанд оролцох чадвартай болно.

- Орон нутгийнхаа ирээдүйн бодлогыг тодорхойлж хөгжилд хувь нэмрээ оруулна.

- Оролцооны хамтын ажиллагааны чадавхид суралцана.

-Иргэдийн нийгмийн суурь үйлчил-гээний хүртээмжийг нэмэгдүүлж, чана-рыг сайжруулахад хамтран ажиллах чадвартай болно.

-Багаар ажиллах чадвар нэмэгдэнэ.

-Малчид мал аж ахуйгаа эрсдлээс хамгаалах чадварт суралцаж, бэлчээрээ хувиартай ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг биечлэн хийх боломжтой болно.

Тогтвортой амьжиргаа – II төсөл манай суманд

Олон нийтийн санаачлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд:


2008 онд

“ Ахуй үйлчилгээ ” төслөөр 4 421 500 ₮-өөр ахуй үйлчилгээний барилгын торх байсныг бүрэн барьж ашиглалтанд оруулсан. Одоо үсчин, оёдолчин , гуталчин ажиллаж байна.

“ Ширээ -2008 ” төслөөр 3 113 000 ₮-өөр хүүхдийн цэцэрлэгт хүүхэд тус бүр нэг нэгээрээ сууж хичээллэх болон 6 ширээ нийлж дугуй болох, тахиралдсан янз бүрийн хулбэрээр засах зориулалтын 150 шихрэг ширээ хийсэн.

“ Бүжинхэн “ төслөөр 400 000 ₮ 6-р багийн хүүхдийн цэцэрлэгийн агуулахын дээвэр засвар хийсэн.

“ Хөгжил “ төслөөр 4 776 000 ₮-өөр сургуулийн дотуур байрны цайны газрын өргөтгөлийн дээврийн хучилт, шал, дотор, гадна шавардлага хийж нам даралтын зуух тавьж, суралцагчдын хооллох 20 ширээ, 80 сандал хийсэн.

“ Соёл-2008” төслөөр 3 929 950 ₮-өөр 6-р багийн улаан булангийн барилгын торхонд байшингийн суурь цутгаж, шал, тааз, дээврийн хучилт, цонх, хаалга, засын ажлыг бүрэн хийж ашиглалтанд оруулсан.

2008 онд нийт 5 төсөл 16 640 450 төгрөгөөр хэрэгжсэн.

2009 онд

“Соёлын төв-2009” төслөөр 6 473 763 ₮-өөр сумын соёлын төвийн цуурай намасгах акустик даавуу татаж, тайзны хөшиг, дотор засварын ажлыг хийж, кондэйшин 2, тайзны гэрэл 2, диско гэрэл суурилуулж цахилгаааны монтаж хийсэн

“Мөнхийн гэгээ” төслөөр 12 248 910 ₮-өөр сургуулийн хичээлийн байрны 1-р давхарын 39, 2-р давхарын коридорын хойд талын 13, нийт 52 цонхыг вакуум болгон шинэчилсэн

“Эм-2009” төслөөр 11 564 505 ₮-өөр сумын хүн эмнэлэгт эмийн сангийн стандарт шаардлагад нийцсэн жор хүлээн авах, эм найруулах, шил угаах ус нэрэх, амрах, нөөцийн өрөө бүхий эмийн сангийн байр шинээр барьсан.

“Чөлөөт цаг” төслөөр 2 935 238 ₮-өөр сумын ногоон байгууламжийн хашааны захаар шар хуайс, хайлаас, нарс тарьж, урлаг спортын 2ш талбай явган хүний зам цутгаж, сандал, цэцгийн мандал хийж тохижуулсан.

2009 онд нийт 4 төсөл 33 222 416 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

2010 онд:

“Бэрх” төслөөр 16 781 500 төгрөгөөр 4-р багт анги, хооллох өрөө, гал зуух гэсэн 3 өрөө бүхий хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барьж ашиглалтанд өгсөн.

“Цэвэр орчин” төслөөр 2010 оны хөрөнгөөр 13 500 000 ₮-ийн үнэтэй сумын хог цэвэрлэгээний зориулалтын машинтай боллоо.2010 онд нийт 30 281 500 төгрөгийн төсөл хэрэгжсэн.

2011 онд:

“Дэвшил” төслөөр 3-р багийн улаан булангийн дээврийн засвар хийхээр гэрээ хийгдээд байна.

“Хувцасны шүүгээ” төслөөр ЕБСургуулийн бага ангийн суралцагчдад хувцас, ном, сурах бичгээ хийх зориулалтын шүүгээгээр хангах төслийн гүйцэтгэгчээр Улаанбаатар хотод гадаад худалдаа, ажлын байрны тохижилт хийдэг “Дал арав” ХХК шалгарч гэрээ хийгдээд байна.

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын хүрээнд:

2009 онд:

2-р багийн Чулуун булагт “Бэлчээр” төслөөр 2291 800 ₮-өөр 2га талбайд олон наст ургамал тарьсан.

4-р багийн Цогцолборт “Энх сүрэг” төслөөр 745 700 ₮-өөр мал угаалгын ваннийн хашаа засаж, мал эмнэлэг үйлчилгээний хашаа барьсан.

1-р багийн Хужиртаанд “Хужиртааны эх” төслөөр 504800 ₮-өөр,

2-р багтийн Паршины ард “ Ундарга” төслөөр 502 000 ₮-өөр

2-р багийн Далтад “Далтын ундарга” төслөөр 481 500 ₮-өөр

2-р багийн Өвдөгт “Рашаан” төслөөр 633 900 ₮-өөр

3-р багийн Чулуунбулагт “Баянбулаг” төслөөр 595 400 ₮-өөр

6-р багийн Хурандаад “Дээж –Ус” төслөөр 392 222 ₮-өөр булгийн эх хашиж хамгаалсан.

2-р багийн Хөндлөнд “Эрүүл мал-Эрүүл хүнс” төслөөр 1 303 400 мал угаалгын ванн, ваннийн хашаа засах ажлуудыг хийсэн.

Нийт 9 төсөл 6 948 722 төгрөгөөр хэрэгжсэн.

2010 онд:

1.1-р багийн төвд “Ундарга-1 төслийг 477 300 ₮-өөр

2.1-р багийн Хархираад “Ундарга-2” төслийг 483 400 ₮-өөр

3.2-р багийн Данзан хөндийд “Ундарга- 3” төслийг 550 100 ₮

4.2-р багийн Бүрэнхаанд “Ундарга-4” төслийг 582 200 ₮

5.2-р багийн Бумбат “Ундарга-5” төслийг 497 750 ₮

6.2-р багийн Шалзад “Ундарга- 6” төслийг 641 000 ₮

7.2-р багийн Ногоон бүрд “Ундарга-7” төслийг 546 500 ₮

8.3-р багийн Уртын адагт “Ундарга-8” төслийг 473 400 ₮

9.6-р багийн Эрээний голын эх хамгаалах “Ундарга-9” төслийг 450000 ₮-өөр хэрэгжүүлсэн.

10.Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх “MGUSE” төсөл 844 400 ₮-өөр хэрэгжүүлж 2-р багийн урд хилийн дагуу шувуу үүрлэх шон босгосон. Нийт 10 төсөл 5 546 050 төгрөгөөр хэрэгжсэн.

2011 онд:

2-р багийн иргэн Б.Долгоржав ахлагчтай бүлэг “Малын тэжээл” төслөөр 2 522 200 төгрөгөөр 1,4 га талбайд малын тэжээл дарш хийх зориулалтаар эрдэнэ шиш тарьж, 0,6 га-д олон наст ургамал царгас тарих ажлыг хийж байна.

“Бэлчээрийн сэргэлт” төслөөр 1 532 300 ₮-өөр 1-р багийн иргэн Д.Дамба ахлагчтай бүлэг 1-р багийн Битүүд 1,6 га хадлан бэлчээрийн талбайд царгас, 0,4 га талбайд үр авах зориулалтаар царгас тарьж хашаалах ажлыг хийж байна.

“ Улз” төслөөр 1 407 400 ₮-өөр 3-р багийн Уртын адаг, Станцын суурь орчмын 2га бэлчээрийг нөхөн сэргээх зориулалтаар царгас согоовор тарих ажлыг 3-р багийн иргэн С.Дорж ахлагчтай бүлэг хийж байна.

“Таримал тэжээл” төслөөр 2 235 000 ₮-өөр 2-р багийн Мороохинд 2 га бэлчээр хашиж тэжээлийн ургамал тарих ажлыг 2-р багийн иргэн Б.Доржханд ахлагчтай бүлэг хийсэн.

“Арвин хадлан” төслөөр 6-р багийн Үйсэнгийн гол дагуу 4га хадлан бэлчээрийн талбай хашиж хамгаалах ажлыг 6-р багийн малчин П.Батцэнгэл ахлагчтай бүлэг хийхээр гэрээ хийгдээд байна.

ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА - II ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛ

Thursday, July 14, 2011

Баян-Уул сумын Соёлын Төв

Үйл ажиллагаа
Соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч нарын нийт найман орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын иргэд болон хөдөөгийн малчдад соёл, спортын үйлчилгээ явуулдаг. 2010 оны Соёлын төвийн үйлчлүүлэгчдийн тоо давхадсан тоогоор 12000 болсоноос 8000 нь уран сайханчдын аялан тоглолтын үзэгчдийн дүн юм.
Сурагчдын дунд урлаг, спортын дугуйлангуудыг явуулдаг. Сумын мэргэн харваач С. Базарваанийн удирдан явуулдаг заалны сурын дамжаа нь ардын уламжлалыг сэргээсэн онцлог үйл ажиллагааны нэг юм.
Соёлын төв нь 1800 номтой номын сангаар иргэдэд үйлчилдэг. Номын сан нь 2010 оны байдлаар 187 уншигчтай, давхардсан тоогоор жилд 1800 ном уншуулж байна.
Хөрш зэргэлдээ Баяндун, Цагаан-Овоо сум, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Оросын Холбооны Буриад Улсын соёлыг төвүүдтэй туршлага солилцон хамтран ажилладаг.
2004 онд улсын төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төв ашиглалтанд орсон. Энэ шинэ байранд соёл спортын үйл ажиллагаа зэрэг явуулдаг онцлогтой ч спорт заалны зориулалттай учир урлагын үйл ажиллагаанд акустик хангалтгүй, хэт цууриатай байдаг.

Түүхийн товчоо, голлох арга хэмжээнүүд
1960-аад он
Манай сумын соёлын төв нь анх 1960 онд Онон САА-н Үйлдвэвчний төв зөвлөлийн харьяа ажилчдын клуб нэртэй байгуулагдсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан артелийн дэргэд өндөр настангуудын субботникоор 1962 онд улаан булан барьсан байна. 1963 оноос энэ хоёр байгууллага нэгдэж үйл ажиллагаагаа явуулах болжээ.
2004 он
Улсын төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төв ашиглалтанд орсон.
2005 он
Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Дашнямын нэрэмжит “Улзын намар” зохиолын дуу дуулаачдын бүсийн уралдааныг өөрийн аймгийн ардын авьяастнуудын дунд 2 жилд нэг удаа явуулж  эхлэв.
2007, 2009 он
“Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд аймагтаа 2 байр эзлэв.
Даншигийн их аврага Жамьяангийн нэрэмжит бөхийн барилдаан жил бүр явуулж эхлэв.
Онон, Улз сав нутгийн тамирчдын дундах гар бөмбөгийн тэмцээн, авьяастнуудын тэмцээн жил бүр явуулж эхлэв.

Хөрөнгө оруулалт
                                                                                                                                                мян.төг
Он
Санхүүжүүлэгч
Зориулалт
Дүн
2004
Улсын төсөв
Соёлын төвын байр
29,000
2007
ТАТөсөл
ЭДМ-9 даралтат зуух
4,648
2008
БСШУЯ
цахилгаан тоног төхөөрөмж
? 700


Ном
920
2009
ТАТөсөл
дуу чимээ намсгах, тайзны хөшиг, кондишинер
6,446

БСШУЯ 
цахилгаан тоног төхөөрөмж
1, 779
2010
БСШУЯ
Үндэсний хөгжим, принтер, дижитал аппарат


Улсаас жилд авдаг санхүүжилт
Он
Санхүүжилт/сая төгрөг/
2011
30
2010
27
2009
24
Нийт төсвийн 70% цалинд ноогдоно цалингаас бусад зарлага бараг өсдөггүй. 2010 оны өөрсдийн үйл ажиллагааны орлого 1.2 сая төгрөг. Үүнийг концерт, шинэ жил, уран сайханчдын аялан тоглолтоос олдог. Энэ орлогоо аймгийн төрийн сангийн дансанд оруулах үүрэгтэй.
Цаашдын зорилтууд
  • ·         30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар музей, номын сангийн зориулалттай хоёр давхар модон байр барих /Сумын захиргааны дэмжлэгтэйгээр байшингийн модны гоожинг хямдралтай үнээр аваад байна/
  • ·         Сумын нэг бренд болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Дашнямын нэрэмжит “Улзын намар” зохиолын дуу дуулаачдын бүсийн уралдааныг улам өргөжүүлэх /Тус наадам 2011 оноос хүрээгээ өргөтгөн аймгийнхаа бүх сумдаас гадна Хэнтий аймгийн 5 сумын ардын авьяастнуудыг шинээр хамруулахаар болоод байна/.
  • ·         Спортын орон тооны арга зүйчтэй болох