Tuesday, March 20, 2012


Үг Ц.Бадамдорж;   Ая С.Пүрэвсүрэн
Нутгийн үнэр
Наран ургах Унагай, Хархираагаас
Насны минь өлгий цэлийтэл угтаад
Наадаж өссөн хүүгээ энхрийлсэн
Наамал юм шиг зүлгээ дэвсээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Бумбат хайрханы орой дээрээс
Будант хангай хөхрөн униартаад
Алаг нүдний харааны үзүүрээс
Агь ганга нь цээжинд сэнхийгээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Урт, Ажнайн тэртээ хаялгаас
Улзын хөндий хөхрөн цэнхэртээд
Униартах уулсын цаадах шугуйгаас
Улаагана мойл нь сэтгэлд амтлагдаад
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Ульхан майхны сүрлэг бэлээр
Урсгал Онон мэлтрэн мяралзаад
Хөхөөн дууны уянгат эгшгээр
Хөвч тайгын сонор сэргээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо


Monday, March 19, 2012

Wednesday, March 7, 2012

Wednesday, February 29, 2012

Tuesday, February 7, 2012

Нутгийн ахын мэндчилгээ

Герман Улсад ажиллаж, амьдардаг Баян-Уул сумын уугуул Түдэвэй Төмөрбаатар гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Далай багшид бараалхаж байгаа нь 2007 он Мюнстер хот

Tuesday, January 17, 2012

ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ


ЗАРЛАЛ

БАЯН-УУЛ СУМЫН “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ” МУЗЕЙН БАРИЛГЫН ЗУРАГ, ТӨСӨВ ХИЙХ АЖЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
ШАЛГАРСАН НЭГ БҮТЭЭЛД 300,0 МЯНГАН ТӨГРӨГИЙН ШАГНАЛ УРАМШИЛ ОЛГОНО.
МАТЕРИАЛЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ 2012 ОНЫ 02 ДУГААР САРЫН 20-ЫГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.
БАРИЛГЫН ТӨСӨВТ ӨРТӨГ 30,0 САЯ ТӨГРӨГ. /ХАЛААЛТ, ЦАХИЛГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙХ/

ХОЛБОГДОХ УТАС: 99026654, 98116654

ЗДТГАЗАР