Friday, October 14, 2011

Үржлийн төвд цөм сүргийг үржүүлэхэд анхаарна


Дорнод аймгийн Баян-Уул суманд саяхан гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа болжээ. Тус суманд 1990-ээд өнөөс өмнө “Онон” сангийн аж ахуй гэж байхад казахын цагаан толгойт үхрийг мах, сүүний хосолмол чиглэлээр өсгөн үржүүлж байжээ. Сангийн аж ахуйн тарж, өмч хувьчлал эхэлснээс хойш энэхүү гойд ашиг шимт үүлдрийн үхэр үндсэндээ үрэн таран болсон гэнэ.

Тухайн үед “Онон” сангийн аж ахуйн ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан Д.Дашжамцын ярьснаар 1959 оноос “Онон” сангийн аж ахуйд казахын цагаан толгойт үхрийн гунж авчран нутгийн бухаар хээлтүүлэн эрлийзжүүлжээ. Ингээд 1990 он гэхэд тус сангийн аж ахуй мах, сүүний чиглэлэийн өндөр ашиг шимтэй 4000 орчим үхэртэй болоод байжээ. Үүнээс цэвэр казахын цагаан толгойт үүлдрийн үхэр 300 гаруй байжээ. 1990 оноос хойш мал хувьчилснаар энэхүү шилмэл үүлдрийн үхэр айл айлд тарж, үржил селекцийн бодлого нь алдагдсан байна.

Гэхдээ Баян-Уул сумын зарим малчин айлд мах, сүүний өндөр гарцтай энэхүү үүлдрийн үхэр цэвэр цусаа хадгалж үлдсэн гэнэ. Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааны үеэр ийм үхрүүдээ малчид авчирсан байв. Казахын цагаан толгойт үхрийг 40 жилийн турш өсгөн үржүүлж байгаа зоотехникч Д.Дашжамцын ярьснаар энэ үүлдрийн үхрийн цэвэр цөм сүрэг аймгийн аварга малчин Гарамжав, Бараадай зэрэг малчдынд байдаг гэнэ. Тэдгээр айлын сүрэгт ангилалт хийж цэвэр үүлдрийн үхрийг цаашид өсгөн үржүүлэхийг зорьж байгаа ажээ. Ингэхийн тулд Баян-Уул сумын иргэн Ж.Дорж өөрийн санаачилгаар үржлийн төв байгуулан ажиллуулж байгаа юм байна. Энэхүү гойд ашигт шимт малын үзэсгэлэн худалдаагаар иргэд өндөр ашиг шимтэй үүлдрийн эцэг мал худалдан авчээ. Мөн энэ үеэр шилдэг эцэг малыг шалгаруулсан байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө өж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Байнгын хороон дээр цөм сүргийн асуудлаар мэдээлэл сонсох бодолтой байгаа. Цаашид цөм сүргийг өсгөн үржүүлэх талаар томоохон арга хэмжээ авч Засгийн газарт чиглэл өгье гэж бодож байна. Халх голын сүү махны чиглэлийн улаан үнээ, барга, үзэмчин хонь, казахын цагаан толгойт үхэр гээд лөндөр ашиг шимтэй малын үүлдэр Дорнод аймагт бий. Үүнийг хамгаалж, өсгөж үржүүлэхэд хөрөнгө гаргах хэрэгтэй. Цөм сүргийн суурь байгуулахад ч болохгүй юм байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Thursday, October 13, 2011

Монгол гэр шавар пийшин, модон хаалгатай болсон түүх

Буриадын Агын дацанг 1811 онд барьж эхэлсэн түүхтэй. Дацанг барихад шаардлагатай нарийн ажлыг хийлгэхээр нутгийн мөнгөний дархан Шүхэртэйн Жигмэд томилогджээ. Багаж зэвсэг, материалын эрэлд Орос орноор явсан дархан тосгоны айлуудын талх барьдаг пийшингээс санаа авч эсгий гэрт тохирох төмөр пийшин анх хийжээ.

1811 онд санаачилсан энэ пийшинг 1904 он гэхэд бараг бүх буриад айлуудад тархжээ. Үүнээс өмнө буриадууд бусад монгол угсаатны адил тулга хэрэглэдэг байв. Буриад тулга гурван хөлтэй, Халхын тулга дөрвөн хөлтэй байдаг ажээ.

1910-аад онд буриадууд Өвөр Монгол нүүж очиход нь нутгийхан алсаас дурандаж хараад гэрийнх нь тээр дээр байгаа утааны учрыг олохгүй гайхав гэнэ. Тэгээд давхиж ирэн төмөр яндантай пийшинтэй анх танилцсан түүхтэй.

Ага Чиндалай нутгийн Ц. Гүндэгмаа хөгшин ярьсныг Бодонгууд Цэдэнэй Дамдин түүнээс Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Бодонгууд Намсрайн Намдаг дамжуулан тэмдэглэж авсан.

Модон хаалга

/Түгэлдэр тайшаагийн аялалын олз/

Агийн ноёд Эрхүү хот 1823 онд Оросын бага ястануудын хурал болжээ. Уг хуралд буриадаа ахалж оролцсон Төгөлдөр тайшаа буцаж явахдаа Байгал далайн баруун урд талд байгаа Орос айлын жижиг модон пингийн хаалгыг харсан байна. Аялалаас буцаж ирээд эсгий хаалгаа модоор сольсон байна. Ингэж анх буриадууд модон хаалгатай болсон түүхтэй. Анхны хаалга өндөр нь 130-140 см, өргөн нь 1 метр орчим байжээ.

Хуралд оролцохоор явсан хүүдээ Төгөлдөр тайшаагийн аав Тов:

Жолоо танай урт

Ганзага танай хүнд

Гай тодхор үзэнгүй

hанаhанаа бүтээж

hарбайhанаа барьж

Амандаа золтой явагтий

Орной тэнгэр олон бурхаднай хойноhоо танай харалцаж

Урдаhаа танай угталцаж байг

hайн явж ирэгтий

гэж ерөөсөн байдаг. Аавын ерөөлөөр хүү нь ганзага дүүрэн ирсэн түүхтэй.

Буриад зохиолч Б. Жамьян гар бичмэлээс Бодонгууд Цэдэнгийн Дамдин түүнээс Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Намсрайн Намдаг дамжуулан тэмдэглэж авсан.

Сумаа төлөөлж 6000 бөхийн барилдаанд оролцсон бөхчүүддээ баяр хүргэе!

Арын эгнээ зүүн гар талаас: Сумын начин Батзоригын Тэмүүжин, Сумын заан Ганхуягын Одбаяр, Сумын заан Тамжидын Дэлгэр, Дорнод нутаг клубын захирал Отгонбаатар, Баян Уул сумын засаг дарга Т. Амгалан, Баян Уул сумын нутгийн зөвлөлийн дарга С. Баттөр, Сумын заан Мажигын Багахүү

Урд эгнээ зүүн гар талаас:Сумын начин Наваанжимбагийн Гансүх, Сумын заан Пунцагын Одонтөмөр, Сумын заан Доржпаламын Эрдэнэчулуун

Дээрх бөхчүүдээс гадна сумын заан Авирмэдийн Ганболд уг тэмцээнд оролцсон болно.

2011.9.21. Улаанбаатар

Иргэдийн хөгжлийг дэмжих Гэгээрэл төв



2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн дэргэд АББ-ын арга зүйч багшийг бие даалган томилон ажиллуулж байна.

Сумын Засаг даргын 2007.01.05-ны өдөр 01 тоот захирамжаар Гэгээрэл төвийн мэдээллийн ажилтанг 7 гишүүнтэй байгуулж сургалт хийх, Гэгээрэл төвийн мэдээллийн булангаар мэдээлэл хийж байна.

Эрхэм зорилго
:
Хүн амын боловсрол эзэмших хэрэгцээнд тулгуурлан, бололцоотой хугацаанд нь тасралтгүй суралцах тогтолцоог бүрдүүлсэн нээлттэй нийгэмд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхэд оршино.

Төвийн зорилго:

* Насан туршдаа суралцах боломжийг нэмэгдүүлснээр нутгийн иргэдийн хөгжлийн төв болох
Гэгээрэл төвийн чиг үүрэг:
 Боловсрол олгох сургалт явуулах
 Олон нийтийг мэдээллээр хангах
 Олон нийтийг хөгжүүлэх
 Хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үйл ажиллагаа:
1.Иргэд, суралцагчдаасаа хэрэгцээний судалгаа авч төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2.Иргэд, суралцагчдад мэдээллийг хүлээн авч болохуйц сургалт, дадлага ажил, ёс заншлын нүүдлийн гэртэй,
3.Гэгээрэл төв нь 11700000 төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 970 гаруй номын фондтой,
4. Иргэдийн дунд Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтыг иргэдэд хөтөлбөрийн дагуу явуулж байна.
5.Суралцагчдад төрөл бүрийн уралдаан, амьдрах ухааны сургалт, хүүхдэд зориулсан кино, СD бичлэг үзүүлж байна.
6. 2010-2011 оны хичээлийн жилд 13 сурагч Дүйцсэн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байна.
7.Иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжсэн бүтээлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулан ажилладаг.
8. Мэргэжлийн байгуулагатай хамтран Жолооч, Худалдагч - нярав, Тогооч нарийн боовчны курс хичээлүүлдэг.

Хэрэгжүүлсэн төсөл:
2005-2007онд:АХИС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Сургуулийн гадна байгаа малчин хүүхдийн боловсрол” төсөл
2007 - 2009 онд: Олон Улсын хөдөлмөрийн байгууллага АЙПЕК хөтөлбөрөөс санхүүжүүлсэн ХХТХ-ийг устгах цогц үйл ажиллагаа төсөл
2008 - 2010 онд: ДЗОУБ – ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчдын хүүхэд залууст зориулсан зайны сургалт” төсөл
Хэрэгжүүлж буй төсөл:
2010-2011 онд: НҮБ – ын санхүүжилтээр хэрэгжиж буй “ Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төсөл хэргжүүлж байна.
Цаашид хийхээр төлөвлөж буй ажил :
* Нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих Гэгээрэл төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх
*Иргэд суралцагчдын бүтээлийн
үзэсгэлэн худалдааг зохион
байгуулах
“ Ахмад үеэсээ суралцъя” уулзалт ярилцлага зохион байгуулах
* Хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх
Та болон таны хүүхдийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна.

Манай хаяг:
Баян-Уул сумын ЕБС-ийн дэргэдэх Гэгээрэл төв
Утас:95589298
Дорнод аймгийн Баян-Уул сумын
ЕБС – ын дэргэдэх НИХДГТөв

2011 он

Баян-Уул сумын “ Ноён Даамал” Хадгаламж зээлийн хоршооны Танилцуулга


2011 оны 10 дүгээр сар 1 Жаварт хошуу

Тус хоршоо нь 2005 оны 10 сард 27 гишүүнтэй 2 сая төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаа эхэлж гишүүдийн санхүүгийн болон нийгмийн хэрэгцээг хангаж, цаашлаад сумын төсөвт хувь нэмэр оруулж, эдүгээ 250 гаруй гишүүнтэй, 140 гаруй сая төгрөгийн активтай болж өссөөр байна. Хоршоо нь дараах нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж гишүүдийн санхүүгийн хэрэгцээг хангаж ажиллаж байна. Үүнд:
1. Бүтээгдэхүүн үйлчилгээ:
- Зээлийн бүтээгдэхүүн
- Бизнесийн зээл
- Цалингийн зээл
- Малчны зээл
- Тэтгэвэр, тэтгэмжийн зээл
- Гэнэтийн хэрэглээний зээл
- Хадгаламж барьцаалсан зээл
- ХАА-н төслийн зээл
- Хүнсний ногоо тариалалтын зээл
- Лизингийн зээл
- Хадгаламжийн бүтээгдэхүүн
- Хугацаатай хадгаламж
- Хүүхдийн хадгаламж
2. Хоршооны уламжлал болгон зохион байгуулдаг нийгмийн ажлуудаас дурдвал:
- - Гишүүдийн дунд хоршооны шинэ жилийн баяр тэмдэглэх,
- - 10-р сард өндөр настан гишүүдийн дунд Ахмадын баяр,
- - 7-р сард Сумын наадмаар жил бүр дааганы түрүү байрыг шагнах,
- - 6-р сард цэцэрлэгийн хүүхдийн баяраар “Аав ээж би” тэмцээний спонсор байх,
- - 4-р сард хөдөөгийн малчдын дунд “Морьтон” тэмцээн зохион байгуулах зэрэг нийгмийн ажлуудыг зохион байгуулдаг.
- 3. Хоршооны амжилтууд:
- - ХАС банкны франчайзийн үйлчилгээ
- - 2006 онд УМСистем буюу GENIUS BANKER программ
- - 2007 онд ХАС Банктай франчайзийн гэрээтэй ажилладаг бүх хоршоодоос шилдэг 10 хоршооны нэг
- - 2008 онд ХАС Банкнаас Франчайзийн гэрээтэй хоршоодын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд “Хамгийн сайн удирдлагатай хоршоо” номинаци
- 2010 онд Зөвлөх Хорооны гишүүдийн санаачлагаар Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
- 2006-2008 онд 40-46% ийн ашиг тараан олгосон.
- - Хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна гишүүд болон хүүхэд залуучууд, сумын малчин иргэд , өндөр настан, өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд олон нийгмийн ажлуудыг зохион явуулж байсан.
- 2. Хоршооны бүтэц зохион байгуулалт

Бүх Гишүүдийн Хурал
Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөл, Зээлийн хороо
Гүйцэтгэх Алба

Бүх гишүүдийн хурлаар жилийн эхэнд гишүүдийн ногдол ашиг тараах, өмнө оны үйл ажиллагаанд дүгнэлт хийх ба тухайн жилийн ажлын төлөвлөгөө, байгуулсан нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтын төлөвлөгөө, үүнтэй уялдуулан тухайн жилд зохион байгуулах нийгмийн ажлуудыг төлөвлөж баталдаг.
Бүх гишүүдийн хурлаар баталсаны дагуу гүйцэтгэх алба үйл ажиллагаагаа хөтлөн явуулах бөгөөд төлөвлөгөөний биелэлтэд Тэргүүлэгчид хяналт тавьж, үйл ажиллагааны явцад гарах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргаж, түүнийг гишүүдэд нээлттэй самбараар тайлагнаж байдаг.
Мөн Зээлийн хороо нь зээлийн олголт төлөлтөд хяналт тавихаас гадна зах зээлийн орчин нөхцөлөөс хамааран зээлийн бодлого журамд өөрчлөлт оруулах саналаа Тэргүүлэгчдийн хуралд тавьдаг.
Хяналтын Зөвлөл нь бодлого журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхэд улирал тутам хяналт тавих, гишүүдийн гаргасан гомдлыг барагдуулах шийдвэр гаргах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээлэл: Гишүүдэд сар бүрийн үйл ажиллагааны нээлттэй тайлангаар орлого, зардал, ашгийг дэлгэрэнгүй тайлагнаж, ХНХөрөнгө, хадгаламжийн өсөлт, бусдаас татсан эх үүсвэрийн өсөлт, бууралт, гишүүдийн өсөлт зэрэг зарим үзүүлэлтүүдийг мөн сар бүр мэдээлдэг.
Жил бүр хоршооны үйл ажиллагааны талаар мэдээллийн сонин хэвлэдэг.
- Мөн манай хоршоо гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор гар утас, цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг санхүүгийн түрээсээр гишүүддээ олгож үйлчилдэг.
- 2009 оны төлөвлөгөөгөөр Байгаль хамгаалах зорилгоор Хоршооноос “Эрүүл орчин” аянг зохион байгуулж, Улз голоо хайрлан хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчинд амьдрах санамж бичиг уриа лоозон, хогийн сав зэргийг тавьсан.
- Мөн 2009 онд төлөвлөсний дагуу гишүүдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор аймгийн ХХYХэлтэстэй хамтарч тэдэнд аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулж, аж ахуй эрхлэх эхлэлтийн санхүүжилтийг төслийн байгууллагуудтай холбож өгч, бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулж ажилласан.
- 2010 оны 10 сард Хоршооны 5 жилийн ой тэмдэглэж, гишүүдийн идэвх, санаачлагыг үндэслэн “Шилдэг гишүүн” номинациар 5 гишүүн, Тусгай шагналд 10 гаруй гишүүдийг шагнаж урамшуулан Бүх гишүүдийн хүлээн авалт зохион байгууллаа.
Банкны шаардлага хангахгүй барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй боловч үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж өрхийн хэрэгцээг хангах чин эрмэлзэлтэй иргэдэд хүрч ажиллах, тэдгээрт тодорхой журмын дагуу санхүүгийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Сумын Удирдлага Засаг Захиргаанаас манай хоршоог дэмжиж хамтарч ажилладаг ба Хоршоо үүсгэн байгуулагдсанаас хойш сумын төсөвт нилээдгүй хувь нэмрээ оруулаад байна. Хоршоо 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гишүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу бүлэг байгуулж, тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжиж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд материалыг бага хүүтэй хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх, аж ахуй эрхлэх төсөв төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаашид гишүүдийг тоног төхөөрөмж худалдан авах бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олж санхүүжүүлэх, тэдгээрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа гаргаж зах зээлд нээж өгөх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

Ойн нөхөрлөлүүд Ононгийн хөвчөө хамгаалж байна



Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран 2009 оноос Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд иргэнд нөхөрлөл байгуулан байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж, амьжиргаандаа нэмэр болох болжээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд л гэхэд ойн 15 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд бүгд дээрх төсөлд хамрагдан зохих удирдлагаар хангагддаг байна.

Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн зохицуулагч, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн зөвлөлийн дарга Ж.Доржтой уулзаж нутгийн иргэдийн байгуулсан ойн нөхөрлөлийн талаар сонирхлоо. Баян-Уул сум бол Дорнод аймгийн баруун хойд хоймор нутаг. Сибирийн их ойн шувтарга болсон нарс, шинэс,хусан ойтой. Байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг. Ямар сайндаа их эрдэмтэн Бямбын Ринчен гуай Баян-Уулд ирээд Монголын хамгийн сайхан байгальтай сум хэмээн хэлж байх вэ дээ. Улзын ногоон хөндийгөөс урагш тал хээр эхэлдэг бол хойшоо явах тусам ойт хээр, ой хөвч, ян хөвч үргэлжилнэ.

Энэ их ой тайга нэг хэсэг эзэнгүйдэж, олз ашиг хайгчдын хөлд талхлагдах, гал түймэрт өртөх зэргээр сүйдэх болжээ. Хулгайгаар мод огтолж түлш болон ахуйн хэрэглээнд ашиглах явдал ч газар аваад байж. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх арга замыг сум орон нутгийн удирдлага хайж сүвэгчилж байсан ч бүрмөсөн таслан зогсоож дийлэхгүй байжээ. Харин Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлсэн нь чухам нүдээ олсон хэрэг болжээ. Баян-Уул сумын иргэд арав, хориороо санаа нийлэн нөхөрлөл байгуулж тодорхой газар нутгийг хариуцан авч хамгаалах болжээ. Ингэхдээ уг газартаа нөхөн сэргээлт хийх, гал түймэр болон хулгайн анчид, модчидоос хамгаалах зэрэг ажлыг хамтын хүчээр хийх болжээ. Үүний зэрэгцээ ой цэвэрлэх замаар түлшнийхээ модыг бэлтгэх, байгалийн нөөц, самар жимсээ түүж ашиглах зэргээр амьжиргаагаа дээшлүүлэхэд анхаарах болсон байна. Сумын ИТХ-аас түлээний болон хэрэглээний модны лимит өгсөн байна. Ийнхүү ойн хамтын менежментийг хэрэгжүүлснээр ойн нөхөрлөлүүд дорхноо хөл дээрээ босч эхэлсэн байна. Төслийн удирдлагууд ч ойр ойрхон иргэддээ сургалт зохион байгуулж, үйл ажиллагаанд нь зохих дэмжлэг үзүүлдэг байна.

Дорнод аймгийн Баян-Уул суманд “Ногоон цээл”, “Цагаан дэв”, “Баянхаан” зэрэг олон нөхөрлөл үр дүнтэй сайн ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл эдгээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаар болсон гэнэ. Ялангуяа нөхөрлөлүүдийн өмнө тулгардаг бэрхшээлийг шийдэхэд орон нутаг зарим талаар хүчин мөхөсддөг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл нь хүрдэггүй. Ийм зүйл дээр эрхэм гишүүн Байнгын хорооны даргын хувьд дэмжлэг үзүүлж, зохих байгууллагуудад асуудлыг уламжлан шийдүүлэхээр болсонд нөхөрлөлийнхөн сэтгэл хангалуун байна лээ.

Дорнод аймгийн Баян-Уул сум нийт 130 мянган га ойтой. Энэ ойн 30-аад мянган га-г нь нөхөрлөлийнхөн хариуцан ажилладаг юм байна. Мөн үүнээс гадна 10-аад мянган га нь аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг гэнэ. Бусад 90 мянган га нь одоогоор эзэнгүй байгаа гэсэн үг. Тиймээс нутаг дэвсгэрийнхээ ой бүхий бүх талбайг нөхөрлөлүүдэд хариуцуулан ажиллах зорилготой байгаа гэдгээ төслийн зохицуулагч Ж.Дорж хэлж байв. Ийнхүү нутгийн иргэдийн хамтын хөдөлмөр, хүчээр Ононгийн их ой хөвчөө хамгаалж, арчилж байгаа нь Баян-Уулчуудын нэг бахархал болжээ. Эдний сумынхнаас жишээ аваад зэргэлдээ Баяндун сумынхан нөхөрлөл байгуулж, Угтамын хийдийн орчмын байгалийг хамгаалах, рашаан булгаа тордож сайжруулах ажлыг эхлээд байгаа гэсэн.

Онон, Улз нутагт налгар сайхан намар болж байна. Ойн нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн ажлаа хэдийнэ эхэлчихэж. Голын нуга хөндийд том том ногоон нуруу дүнхийж, бухлууд ярайгаад бахтай байна даа. Ажилсаг буриад зон сэрүү орохоос өмнө намрын ажлаа нугалж, өвлийн бэлтгэлээ базаах гээд завгүй хөдөлмөрлөж байна. Эзэн Чингисийн өвөг дээдэс, нагац нар болох олхонууд иргэдийн нутаглаж байсан энэ сайхан нутгаа үр хойчдоо энэ хэвээр нь үлдээх нь бидний үүрэг хэмээн Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын нэгэн сайхан баавай өгүүлсэн билээ.