Sunday, December 30, 2012

Мэдээ


БАЯРТ МЭДЭЭ

Манай сумын 10 жилийн сургуулийн 1993 оны төгсөгч Дамдиндоржийн Дэжидмаа АНУ-д докторантурт суралцахаар мордлоо. Шинэчлэлийн Засгийн Газрын ил тод, нээлттэй, шударга сонгон шалгаруулалтын ачаар төрийн сангийн зээлээр суралцах ийм азтай бас ховор боломж олдсоныг дурдах нь зүйтэй юм. Тэрээр 1993-1997 онд ТИС-ийг уул уурхайн маркшейдэр мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр суралцан төгсөж, 2006-2008 онд Японд магистраа  хамгаалж байсан юм.
Хэдхэн долоо хоногийн өмнө элчин сайд асан Очирын Очиржавын дэмжлэгээр манай сумаас гурван оюутан Турк улс руу суралцахаар явсан талаар бид мэдээлж байсан билээ.  Дашрамд дурдахад 1990 оноос хойш манай нутгийн арав гаруй залуус хилийн чанадад суралцаж төгсжээ.
Мөн ОХУ-ын Тверь хотод маршал Г.К.Жуковын нэрэмжит Агаар, сансарын довтолгооноос хамгаалах цэргийн академид дэд хурандаа Болдбаатарын Наранбадрал нарын зэрэг цөөнгүй залуус манай сумаас одоогоор гадаадад суралцаж байгаа болно.
Та бүхэндээ бүгдэд нь амжилттай суралцаж төгсөж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, ихийг бүтээн нутаг усныхаа нэрийг мандуулан гаргаарай хэмээн ерөөж, шинэ оны босгон дээр Нутгийн зөвлөлөөс АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ зон олондоо хүсье!

Улаанбаатар хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөл

Wednesday, December 19, 2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн-2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн 2012.12.16-нд "Варриате" чуулгын "Эргэн дурсахуй" клубт болов.





Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсаны гэргий Дариймаа (манай сумын уугуул) , 80 нас хүрсэн ч ануухнаараа буурайтай хамтдаа

МУГЖ цол хүртлээ

ДБЭТ-ийн гоцлол дуучин, МУСТА Дамдинжавын Долгормаа МУГЖ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан 2012 оны 11 сарын 14-ний өдөр зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.





ТАЛАРХАЛ


Баян-Уулаас Баясалын Саруул-Од, Батжаргалын Отгонжаргал, Мөнхтулгын Мөнхбаяр нар Түркт сурахаар явлаа. Энэ ажилд идэвхитэй оролцсон Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд, ялангуяа С.Баттөр, Р.Онон нарт талархал илэрхийлье.

Thursday, November 8, 2012

Эмгэнэл

Гэргий, үр хүүхэд, төрөл садан, найз нөхөд, талийгаачийг таньж мэддэг хэн бүхэнд нутгийн зон олны нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Баян-Уул сумын нутгийн зөвлөл
Эх сурвалж: "Зууны мэдээ"

Friday, October 26, 2012

Манай сумаас төрсөн эрдэмтэд

ЭРДЭМТНИЙ ТАНИЛЦУУЛГА


Цэвээн овогтой Дугарням

Төрсөн газар: Дорнод, Баян-Уул
Мэргэжил: хүний их эмч

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
Болзолт рефлекс үүсэхэд саатлын нөлөө1962 Анагаах

Бүтээлүүдийн жагсаалт

А.С. Маркосяны Хэвийн физиологи номыг орос хэлнээс орчуулж, 10 өгүүлэл, 10 илтгэл бичиж хэвлүүлсэн. 
___________________________________________________________

Зундуй овогтой Шагдар

Дэд эрдэмтэн
Төрсөн газар: ,
Мэргэжил:

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
БНМАУ-ын 110 кв-ын цахилгааны сүлжээнд гүйдлийн соронзон трансформатор хэрэглэх судалгаа1979 Техник
___________________________________________________________

Цог овогтой Цэдэндамба

Дэд эрдэмтэн
Төрсөн газар: ,
Мэргэжил:

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
БНМАУ-ын нөхцөлд төвлөрсөн дулаан хангамжийн системийн ажлын горимыг судалсан ба боловсронгуй болгох тухай1977 Техник
________________________________________________________________

Тойсом овогтой Галсан

Боловсролын доктор (Ph.D)
Төрсөн газар: ,
Мэргэжил:

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
Хорь буриадын домгийн түүхэн үндэс1998 Нийгэм

Бүтээлүүдийн жагсаалт

1."Уран зохиолын хичээлээс гадуур зохиох ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж байгаа нь" э/ш өгүүлэл. 1975 он, АБЯ, СХУХ-гээс зохион байгуулсан СХУ-д 2-р байр эзэлсэн. "Багш нарын туршлага" цуврал УБ. 1976 2. "Сухомленскийн сурган хүмүүжүүлэх үзэл санааг үйл ажилдаа хэрэгжүүлж байгаа нь" илтгэл-өгүүлэл. Мөн уншлагад тусгай шагнал хүртсэн. 3. "Буриадын шилдэг ерөөл" 2.5хх, ШУА-ийн "Эрдэм" хэвлэл 4. "Монгол буриадын амрагийн дуун" 2.5 х.х УБ. 1994. Мөн хэвлэл "Баян-Уулын орйын түүхийн тойм" 4х.х Чойбалсан хот. 1994 6. "Монгол улс дагараа орсон буриад нарын хурлын тогтоолууд" "Үнэн" сонин 1994 7. "Австраль руу ачигдсан буриадууд" өгүүлэл. "Ил товчоо" 1995 8. "Хоёр улсад өргөсөн тангараг" тэмдэглэл "Ил товчоо" 1996 9. "Туг уулын домог"ь"Ил товчоо" 1997.№ 20 10."Өвгөдийн хууч яриа", "Зан үйлийн тэмдэглэл" ШУА."Угсаатны судлал" 1997 11."Нуусан бэлзгийг олсон минь", "Дал" сонин 1997 №11 12." Буриадын язгуур домогийн товчоон" 10х.х. УБ.1998.ШУА-ын "Эрдэм" хэвлэл

___________________________________________________________________

Бат овогтой Түмэн

Боловсролын доктор (Ph.D)
Төрсөн газар: Дорнод, Баян-Уул
Мэргэжил: команд-штаб, оператив тактик

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
Маневрын хориглолт2001 Нийгэм

______________________________________________________________

Баатарцогт овогтой Ширнэн

Боловсролын доктор (Ph.D)
Төрсөн газар: Дорнод, Баян-Уул
Мэргэжил: орос хэлний багш

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
Монголчуудын үсэг бичгийн хэрэглээг нийгмийн хэл шинжлэлийн үүднээс судлах нь /монгол бичиг, латин, кирил үсгийн жишээн дээр/2006 Нийгэм

Бүтээлүүдийн жагсаалт

1. h - авиаг тэмдэглэх асуудалд. ХУИС. Эрдэм шинжилгээний бичиг. Боть I (05). УБ. 2003. XII. 2. Тэнгэр уншихуй. (Ардын ёс заншилын календарь. Ред: доктор /Sc.D/ Ч.Зэгиймаа.) УБ. ADMON. 2004. IV сар. Зохиогчийн эрх №1917. 3. Онон - Улз, Эг - Үүр, Сэлэнгийн буриад аялгуу. ("Алтаргана - 2004" Эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл) Чойбалсан хот. 2004. V. 4. Буриадын нүүдэл, хэл - аялгууны учир, (Түүх - хэлшинжлэл. Ред: доктор /Ph.D/ Г.Гантогтох) УБ. ADMON. 2005. IV. 5. Эх хэлийг тойрсон гажуудлууд. (ХИС - ийн Эрдэм шинжилгээний бага хуралд таьсан илтгэл.) 2005. IV. 6. Фонологи, түүний үндсүүд. (Авиан зүй. Ред: доктор /Ph.D/ Г.Жамбалсүрэн) УБ.XEROX. 2005. VI. 7. Илүүдсэн - Щ. (өгүүлэл.) Зууны мэдээ. 2005. VII.19. № 170 (1993) 8. Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудлууд. (илтгэл, хэлсэн үгийн эмхэтгэл. Ред: доктор /Sc.D/ Ч.Зэгиймаа.) эмхэтгэсэн. УБ. 2005. VII. 9. h - авиаг судлахын оршилд. (Авиан зүй. Ред: доктор /Ph.D/ Л.Манлажав) УБ. ADMON. 2005. VII. 10.Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудлууд. (Даяаршил ба хэлний бодлого) нийтлүүлсэн. Зууны мэдээ. 2005. VIII.05 № 185.(2008) 11. Монголын буриад угсаатны онцлог, хэл судлалын хэтийн төлөв. (Т.А.Бертгаевийн нэрэмжит олон улсын ЭШ - ний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл) Улан - Удэ. 2005.XI.10 

______________________________________________________________________

Төмөрбаатар овогтой Цэрмаа

Боловсролын доктор (Ph.D)
Төрсөн газар: Дорнод, Баян-Уул
Мэргэжил: монгол хэлний багш

Диссертацийн ажлууд


Сэдэв Он Салбар
Ага аман аялгуу2006 Нийгэм

Бүтээлүүдийн жагсаалт

1.Ага буриад аман аялгууны хэлзүй хэлбэрүүд дэх авианы хувьсал, Уб., 1998 2. Анхдагч болон үүсмэл ур эгшгийн тухай.УБИС."Монгол хэл шинжлэл" сэтгүүл Уб., 1999 3. Буриад аялгууны хөөмийн h нь авиа суларч хөгжсөний үр дүн мөн УБИС.Монгол хэл шинжлэл сэтгүүл. 4. Буриад аялгууны асуун чимэх үгийн тухай. МУБИС, төгсөлтийн дараах сургалтын алба. Уб., 2002 5. Буриад аялгууны тийн ялгалын хэлбэрийн тухай асуудалд.,БИС.ЭШ бичиг. Улаан-Үд.2003

Saturday, October 20, 2012

Буриад түмэндээ зориулсан хүндэтгэлийн тоглолт

Монгол улсын СТА, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Д.Долгормаа эгчийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Эгчийн маань настай ээж, түүнийг таньж мэддэг, дууг нь уяран сонсох дуртай бүх л зон олон, нэг сургууль төгссөн ангийн хамт олон, уран бүтээлийн анд нөхөд нь хуран цуглаж үдшийг хамтдаа сайхан өнгөрөөсөндөө бүгд сэтгэл дүүрэн байлаа.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа өнгөрсөн бямба гаригт “Буриад түмэндээ өргөх хүндэтгэлийн тоглолт” дуун цэнгүүнээ өргөн олондоо толилуулжээ. Түүний тоглолтод ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад улсын соёлын гавьяат жүжигчин Г.Батцэрэн, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Усть-Ордагийн гавьяат жүжигчин Д.Бямбажав, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Чинзориг, Ариунаа, соёлын тэргүүний ажилтан Ж.Чингис, Т.Наранцэцэг, Ц.Мөнхболд нарын олон уран бүтээлч урилгаар оролцож ая дууны мялаалга өргөсөн байна. Түүнчлэн БНХАУ-ын нэгдүгээр дэсийн тоглогч, ӨМӨЗО-ны Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ц.Должин Д.Долгормаа дуучны тоглолтод урилгаар ирж оролцжээ.
ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа сонгодог урлагийн сүм болсон дуурийн театрт хөл тавьснаас 30 гаруй жил дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад дуулж, хоолойн цараагаа гайхуулсан дуучин юм. Харин тэрээр энэ удаа буриад зон олондоо зориулан хүндэтгэлийн тоглолтоо хийсэн нь энэ юм. Тоглолтынх нь үеэр дуучин Д.Долгормааг Ард түмний гавьяат цолоор шагнасан байна. Мөн Дэлхийн монгол туурагтны боловсрол, соёл, урлагийн академиас түүнд гавьяат жүжигчин цол олгожээ.
Тоглолтод Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч С.Билэгсайхан, Буриад улсын төлөөлөгчийн газрын орлогч дарга Б.Жаргал болон дуучны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, 10 жилийн ангийн нөхөд нь, ДБЭТ-ын хамт олон Хөгжим бүжгийн коллежийн хамт олон хүрэлцэн ирж, нутгийн дуучиндаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Уран бүтээлч эгчдээ Нутгийн Зөвлөлийн нэрийн өмнөөс уран бүтээлийн их олз, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!