Thursday, January 17, 2013

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлийн 2012 оны ажлын тайлан

Зохион байгуулсан ажил
Хугацаа
Хариуцаж оролцсон хүмүүс
Хандив, зардал
1
Буриад сур харваачдын тухай кино үзүүлэв
31/III
Нутгийн зөвлөлийнхөн, нутгийн 20 гаруй ахмадууд кино үзэж сонирхов.
Б.Өлзийдэлгэр ах “Монгол Мироку Айко” байгууллагын хурлын танхимыг үнэ төлбөргүй ашиглуулсан.
“Өнөөдөр” сонинд тус сонины сэтгүүлч Э.Энхмаа зарын төлбөрийг дааж сониндоо хэвлүүлэв.
2
Той.Галсан докторын шинэ номын танилцуулга
06/V
“Илиада-д нэвтрэх жим” номынхоо тухай англи хэлний дугуйлангийн оюутнуудад ярьж сонирхуулав. Ахмад багш, яруу найрагч Л.Нямаа, “Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар, С.Баттөр, Р.Онон, Б.Доржпүрэв оролцов.
“Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар “Brau Haus ресторандаа нэг өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулсан.
3
Турк улсад 3 оюутан суралцуулахаар явуулсан
18/V
17/XII
Элчин сайд О.Очиржавын нутагтаа өгсөн 2 оюутны квотын дагуу сонгон шалгаруулалтыг С.Баттөр, Д.Дэжидмаа (VALE Tethys Mining компанийн маркшэйдер), Нарантуяа (сумын цэцэрлэгийн эрхлэгч), Р.Онон нар хариуцан явуулав.
“Дорнод нутаг” клубын тэргүүн Отгонбаатар “Brau Haus ресторандаа нэг өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулсан.
4
Лекц
19/V
Нутгийн зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны доктор С.Баттөр “Дорнод аймгийн Баяндун сумын хөгжлийн төлөв ба Японы тосгодтой жиших нь” сэдэвт лекцийг “Амин тоонот” ТББ-ын хүсэлтээр “Соёл Эрдэм” ДС дээр уншив.

5
Азербейжаны Баку хотод зохиогдсон чөлөөт бөхийн олон улсын тэмцээн
VI
Сумын заан А.Ганболдын хүү Төрмөнх (“Аварга” бөхийн ДС-ын оюутан) тэмцээнд оролцоход шаардагдах  зардал 
Б.Ганболд 100 000 төг, С.Баттөр 40 000 төг, М.Баярцогт, Р.Онон тус бүр 30 000 төг хандивлав.
нийт 200 000 төг
6
Улсын баяр наадмын мэндчилгээ
11-12/VII
Тус сумын харваач Ц.Хүдэрчулуун үндэсний их баяр наадмын халх сурын харваанд түрүүлж, мөн шүдлэн насанд тус сумын уугуул Ж.Энхболдын хүрэн үрээ түрүүлсэнд зориулж “Шинэ Монгол” ФМ-104.5 радиогоор баярын мэндчилгээг 4 удаагийн давталттайгаар явууллаа.
Тус радиогийн дэд захирал, сэтгүүлч Г.Сонинбаяр төлбөрийг даасан.
7
Оршуулгын буяны ажил
VIII
Яруу найрагч, доктор Той.Галсан ах зуурдаар нас барсан тул эмгэнэл илэрхийлэхээр тус сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгчид очив. 
С.Баттөр 30 000 төг, М.Баярцогт 20 000 төг, дундын данснаас 80,000 төг
Нийт 130 000 төг
8
Нутгийн тухай нэвтрүүлэг явуулав
VIII/20
“Шинэ Монгол” радиогийн “Би хаана төрөө вэ” нэвтрүүлгээр “Дорнын хоймор, домгийн өлгий Баян-Уул минь” гэсэн нийтлэл,тэмдэглэл давталттайгаар нэвтрүүлэв.
Сэтгүүлч Г.Сонинбаяр хариуцан нэвтрүүлэв.

9
МУГЖ, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Д.Долгормаагийн тайлан тоглолт, хүлээн авалт 
20/X
22/Х
Өргөмжлөлийн талархлыг үгийг Б.Ширнэн зохиосон.
Р.Онон, М.Баярцогт, Б.Доржпүрэв нар ар талын зарим нэг ажилд идэвх зүтгэлтэй оролцов.
Д.Рэнцэнханд (сайд асан) 500 000 төг хандивлав.
Дурсгалын зүйл (120 000төг), Өргөмжлөл
“Өнөөдөр” сонинд тус сонины сэтгүүлч Э.Энхмаа ярилцлага хийж, зарын төлбөрийг дааж сониндоо хэвлүүлэв.
10
Номын баяр
03/XI
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Ө.Дашдондогийн зохиосон “Буриадууд Онон, Гурван харуул нутгийн тэмдэглэл” номын баярт С.Баттөр, Б.Буянмөнх, Р.Онон нар оролцов.

11
Оршуулгын буяны ажил
11/XI
Сумын уугуул, генерал Д.Базарсад зуурдаар нас барсан тул О.Очиржав, Р.Онон нар очиж эмгэнэл илэрхийлсэн. (Нутгийн зөвлөлийн дарга хөдөө ажлаар явсан байсан)
Сумын ард иргэдээс 410 000 төг
Хурандаа Б.Түмэн 50 000 төг, О.Очиржав 100 000 төг, Б.Буянмөнх  20 000 төг, Д.Долгормаа 30 000 төг Б.Ганболд 30 000 төг, С.Баттөр 50 000 төг, Г.Сонинбаяр 30 000 төг, М.Баярцогт 30 000 төг, Р.Онон 30 000 төг
Нийт дүн: 780 000 төг
12
Буриадын шинэ жил
16/XII
Нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр, Б.Буянмөнх, О.Очиржав, Р.Онон нарын 10 гаруй хүн оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, сумын нутгийн зөвлөл “Өргөмжлөл”-өөр шагнагдав.
Хэнтий аймгийн Биндэр сумаас зохион явуулсан арга хэмжээний тасалбар 70 000 төг үнэтэй  байв.



ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:
-ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин,МУСТА Д.Долгормаа “Буриад зондоо зориулсан хүндэтгэлийн тайлан тоглолт” тавьж, удалгүй түүний дараахан МУГЖ цол хүртсэн.
-Турк улсад Баян-Уул сумын 3 оюутан суралцахаар явсан.

ЖИЧ:
Энэ бүх арга хэмжээний талаар тухай цаг бүрт нь нутгийн блог дээр мэдээлж олон түмэнд хүргэсэн болно.

Tuesday, January 8, 2013

Sunday, December 30, 2012

Мэдээ


БАЯРТ МЭДЭЭ

Манай сумын 10 жилийн сургуулийн 1993 оны төгсөгч Дамдиндоржийн Дэжидмаа АНУ-д докторантурт суралцахаар мордлоо. Шинэчлэлийн Засгийн Газрын ил тод, нээлттэй, шударга сонгон шалгаруулалтын ачаар төрийн сангийн зээлээр суралцах ийм азтай бас ховор боломж олдсоныг дурдах нь зүйтэй юм. Тэрээр 1993-1997 онд ТИС-ийг уул уурхайн маркшейдэр мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр суралцан төгсөж, 2006-2008 онд Японд магистраа  хамгаалж байсан юм.
Хэдхэн долоо хоногийн өмнө элчин сайд асан Очирын Очиржавын дэмжлэгээр манай сумаас гурван оюутан Турк улс руу суралцахаар явсан талаар бид мэдээлж байсан билээ.  Дашрамд дурдахад 1990 оноос хойш манай нутгийн арав гаруй залуус хилийн чанадад суралцаж төгсжээ.
Мөн ОХУ-ын Тверь хотод маршал Г.К.Жуковын нэрэмжит Агаар, сансарын довтолгооноос хамгаалах цэргийн академид дэд хурандаа Болдбаатарын Наранбадрал нарын зэрэг цөөнгүй залуус манай сумаас одоогоор гадаадад суралцаж байгаа болно.
Та бүхэндээ бүгдэд нь амжилттай суралцаж төгсөж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, ихийг бүтээн нутаг усныхаа нэрийг мандуулан гаргаарай хэмээн ерөөж, шинэ оны босгон дээр Нутгийн зөвлөлөөс АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ зон олондоо хүсье!

Улаанбаатар хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөл

Wednesday, December 19, 2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн-2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн 2012.12.16-нд "Варриате" чуулгын "Эргэн дурсахуй" клубт болов.





Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсаны гэргий Дариймаа (манай сумын уугуул) , 80 нас хүрсэн ч ануухнаараа буурайтай хамтдаа

МУГЖ цол хүртлээ

ДБЭТ-ийн гоцлол дуучин, МУСТА Дамдинжавын Долгормаа МУГЖ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан 2012 оны 11 сарын 14-ний өдөр зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.





ТАЛАРХАЛ


Баян-Уулаас Баясалын Саруул-Од, Батжаргалын Отгонжаргал, Мөнхтулгын Мөнхбаяр нар Түркт сурахаар явлаа. Энэ ажилд идэвхитэй оролцсон Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд, ялангуяа С.Баттөр, Р.Онон нарт талархал илэрхийлье.