Thursday, March 29, 2012

Сурын тухай кино үзүүлнэ

Баян-Уулчуудаа уръя

Дорнод аймгийн Баян-Уул сум эрхий мэргэн харваачдаараа улсдаа алдартай. Тус сумын “Нутгийн зөвлөл”-өөс Улаанбаатар хот дахь нутгийнхаа өндөр настнуудад зориулж Улз нутгийн харваачдын тухай баримтат киног толилуулах гэж байна. Иймд нутгийн зон олноо 03 сарын 31-ний 14.00 цагт “Монгол Мироку Айко” (Чингис зочид буудлын баруун хойно, Сансарын туннель уруудаад) төвд хүрэлцэн ирэхийг уръя.

Wednesday, March 28, 2012

Tuesday, March 20, 2012


Үг Ц.Бадамдорж;   Ая С.Пүрэвсүрэн
Нутгийн үнэр
Наран ургах Унагай, Хархираагаас
Насны минь өлгий цэлийтэл угтаад
Наадаж өссөн хүүгээ энхрийлсэн
Наамал юм шиг зүлгээ дэвсээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Бумбат хайрханы орой дээрээс
Будант хангай хөхрөн униартаад
Алаг нүдний харааны үзүүрээс
Агь ганга нь цээжинд сэнхийгээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Урт, Ажнайн тэртээ хаялгаас
Улзын хөндий хөхрөн цэнхэртээд
Униартах уулсын цаадах шугуйгаас
Улаагана мойл нь сэтгэлд амтлагдаад
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Ульхан майхны сүрлэг бэлээр
Урсгал Онон мэлтрэн мяралзаад
Хөхөөн дууны уянгат эгшгээр
Хөвч тайгын сонор сэргээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо


Monday, March 19, 2012

Wednesday, March 7, 2012