Үг
Ц.Бадамдорж; Ая С.Пүрэвсүрэн
Нутгийн үнэр
Наран ургах Унагай, Хархираагаас
Насны минь өлгий цэлийтэл угтаад
Наадаж өссөн хүүгээ энхрийлсэн
Наамал юм шиг зүлгээ дэвсээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Бумбат хайрханы орой дээрээс
Будант хангай хөхрөн униартаад
Алаг нүдний харааны үзүүрээс
Агь ганга нь цээжинд сэнхийгээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Урт, Ажнайн тэртээ хаялгаас
Улзын хөндий хөхрөн цэнхэртээд
Униартах уулсын цаадах шугуйгаас
Улаагана мойл нь сэтгэлд амтлагдаад
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
Ульхан майхны сүрлэг бэлээр
Урсгал Онон мэлтрэн мяралзаад
Хөхөөн дууны уянгат эгшгээр
Хөвч тайгын сонор сэргээд
Барааны газраас үнэр нь анхилсан
Баян-Уул минь зүрхний тольт оо
No comments:
Post a Comment