Thursday, July 14, 2011

Баян-Уул сумын Соёлын Төв

Үйл ажиллагаа
Соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч нарын нийт найман орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын иргэд болон хөдөөгийн малчдад соёл, спортын үйлчилгээ явуулдаг. 2010 оны Соёлын төвийн үйлчлүүлэгчдийн тоо давхадсан тоогоор 12000 болсоноос 8000 нь уран сайханчдын аялан тоглолтын үзэгчдийн дүн юм.
Сурагчдын дунд урлаг, спортын дугуйлангуудыг явуулдаг. Сумын мэргэн харваач С. Базарваанийн удирдан явуулдаг заалны сурын дамжаа нь ардын уламжлалыг сэргээсэн онцлог үйл ажиллагааны нэг юм.
Соёлын төв нь 1800 номтой номын сангаар иргэдэд үйлчилдэг. Номын сан нь 2010 оны байдлаар 187 уншигчтай, давхардсан тоогоор жилд 1800 ном уншуулж байна.
Хөрш зэргэлдээ Баяндун, Цагаан-Овоо сум, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Оросын Холбооны Буриад Улсын соёлыг төвүүдтэй туршлага солилцон хамтран ажилладаг.
2004 онд улсын төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төв ашиглалтанд орсон. Энэ шинэ байранд соёл спортын үйл ажиллагаа зэрэг явуулдаг онцлогтой ч спорт заалны зориулалттай учир урлагын үйл ажиллагаанд акустик хангалтгүй, хэт цууриатай байдаг.

Түүхийн товчоо, голлох арга хэмжээнүүд
1960-аад он
Манай сумын соёлын төв нь анх 1960 онд Онон САА-н Үйлдвэвчний төв зөвлөлийн харьяа ажилчдын клуб нэртэй байгуулагдсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан артелийн дэргэд өндөр настангуудын субботникоор 1962 онд улаан булан барьсан байна. 1963 оноос энэ хоёр байгууллага нэгдэж үйл ажиллагаагаа явуулах болжээ.
2004 он
Улсын төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төв ашиглалтанд орсон.
2005 он
Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Дашнямын нэрэмжит “Улзын намар” зохиолын дуу дуулаачдын бүсийн уралдааныг өөрийн аймгийн ардын авьяастнуудын дунд 2 жилд нэг удаа явуулж  эхлэв.
2007, 2009 он
“Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд аймагтаа 2 байр эзлэв.
Даншигийн их аврага Жамьяангийн нэрэмжит бөхийн барилдаан жил бүр явуулж эхлэв.
Онон, Улз сав нутгийн тамирчдын дундах гар бөмбөгийн тэмцээн, авьяастнуудын тэмцээн жил бүр явуулж эхлэв.

Хөрөнгө оруулалт
                                                                                                                                                мян.төг
Он
Санхүүжүүлэгч
Зориулалт
Дүн
2004
Улсын төсөв
Соёлын төвын байр
29,000
2007
ТАТөсөл
ЭДМ-9 даралтат зуух
4,648
2008
БСШУЯ
цахилгаан тоног төхөөрөмж
? 700


Ном
920
2009
ТАТөсөл
дуу чимээ намсгах, тайзны хөшиг, кондишинер
6,446

БСШУЯ 
цахилгаан тоног төхөөрөмж
1, 779
2010
БСШУЯ
Үндэсний хөгжим, принтер, дижитал аппарат


Улсаас жилд авдаг санхүүжилт
Он
Санхүүжилт/сая төгрөг/
2011
30
2010
27
2009
24
Нийт төсвийн 70% цалинд ноогдоно цалингаас бусад зарлага бараг өсдөггүй. 2010 оны өөрсдийн үйл ажиллагааны орлого 1.2 сая төгрөг. Үүнийг концерт, шинэ жил, уран сайханчдын аялан тоглолтоос олдог. Энэ орлогоо аймгийн төрийн сангийн дансанд оруулах үүрэгтэй.
Цаашдын зорилтууд
  • ·         30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар музей, номын сангийн зориулалттай хоёр давхар модон байр барих /Сумын захиргааны дэмжлэгтэйгээр байшингийн модны гоожинг хямдралтай үнээр аваад байна/
  • ·         Сумын нэг бренд болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Дашнямын нэрэмжит “Улзын намар” зохиолын дуу дуулаачдын бүсийн уралдааныг улам өргөжүүлэх /Тус наадам 2011 оноос хүрээгээ өргөтгөн аймгийнхаа бүх сумдаас гадна Хэнтий аймгийн 5 сумын ардын авьяастнуудыг шинээр хамруулахаар болоод байна/.
  • ·         Спортын орон тооны арга зүйчтэй болох

No comments: