Wednesday, September 14, 2011

Хөшөөний нээлт


Б. Баяраа

Б. Дамдиндорж (Даадай)

8-р сарын 17-18-ны өдрүүдэд Баян-Уул сумын сурын төв талбайд Бодонгууд омогой Батдалайн Өлзийдэлгэрхайн гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар буриад харваачийн хөшөөг босгож хөшөөний нээлтийг хийж сурын харваа зохион явууллаа.

Уг харваанд 64 харваач оролцсоноос Улсын мэргэн 9, спортын мастар 27 хүн харваж цэц мэргэнээ сорьсоноос

Эрэгтэй төрөлд 1-р байранд Баян-Уул сумын уугуул Баяндун сумын харьяат, Спортын мастер, аймгийн мэргэн Ойдовын Сүхбаатар

2-р байранд Баян-УУл сумын уугуул Монгол Улсын Гоц мэргэн Цэвээний Хүдэрчулуун

3-р байранд Сэлэнгэ аймгийн харьяат Спортын мастер Батбаатар

4-р байранд Цагаан-Овоо сумын харьяат Спортын мастер Амарсайхан

5-р байранд Баяндун сумын харьяат залуу харваач Бумчиндорж

Эмэгтэй төрөлд

1-р байранд Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Мэргэн Дондогнямын Цэцэг

2-р байранд Дадал сумын харьяат Монгол Улсын шинэ мэргэн Оюунчимэг

3-р байранд Хөвсгөл аймгийн харьяат Спортын мастер Нямдаваа

4-р байранд Сэлэнгэ аймгийн харьяат Монгол Улсын мэргэн, Спортын мастер Энхтунгалаг

5-р байранд Дашбалбар сумын харьяат Аймгийн мэргэн, спортын дэд мастер Э.Оюунжаргал


No comments: