Wednesday, September 21, 2011

Нутгийн зөвлөлөөс англи хэлний курс хичээллүүлнэ

Сайн байцгаана уу,

Баян-Уул сумын нутгийн зөвлөл, Дорнод нутаг клуб хамтран Дорнодийн оюутан, залууст зориулсан Англи хэлний сургалт үнэ төлбөргүй явуулж байна.

Сургалт Ням гараг бүрийн 14-17 цагт Брахаус рестораны 1 давхарын VIP өрөөнд явагдана. Сургалт доорх хоёр хэсэгтэй.

1)14-15 цагийн хооронд сурагчид багшийн удирдлага дор даалгаварт өгөгдсөн текст орчуулж, харилцан ярилцана.

Текстийг урьдчилж, блог дээр гаргасан байна/Блогийн English class ангилал үз/. Сурагчмд эндээс даалгаварыг хэвлээд гэртээ өөрсдийн боломжоор орчуулж ирэх үүрэгтэй. . Текстээ орчуулж ирээгүй бол ярилцлагад оролцох боломжгүй. Сурагчидыг хэлний төвшингөөр нь хоёр хэсэгт хувааж хичээллүүлнэ.

Хичээлийн жилийн эцэст шилдэг орчуулгаас бүрдсэн электрон ном гаргах тул сурагчид дор бүрнээ хичээж өөрийн өгүүллийг энэ номонд оруулах хэрэгтэй юм.

Текст орчуулж харилцан ярих нь үг цээжлэх, дүрэм сурах хамгийн сайн арга юм.

2) 15-17 цагт Англи хэл дээр, subtitle-тай кино үзүүлнэ. Энэ нь Англи хэлний сонсох чадвар, дуудлагыг сайжруулахад тустай.

Соирхсон хүмүүс толь бичиг, дэвтэр, үзэг харандаатайгаа ирнэ үү.

Баян-Уул сумын нутгийн зөвлөл
С. Баттөр, 9907-3274, battur1@yahoo.com
Р. Онон, 9928-9681, onon_r@yahoo.com

Дорнод нутаг клуб
Б. Цэрэннадмид, 9994-8887
nadmon64@yahoo.com

No comments: