-Таны аавыг буриад сурын харвааны хөгжилд их хувь нэмэр оруулсан хүн гэдэг байх аа?
-Намайг сурын харваанд сургасан хүн яалт ч үгүй бол миний аав л даа. Намайг 10-аад настайгаас буриад сурын харвааг зааж сургасан. Ер нь манай Дорнод аймгийн Баян-Уул суманд буриад сур маш өргөн тархсан, овог айл хотлоороо баг болж цэц булаацалдан харвадаг байлаа. Сүүлдээ явсаар байгаад сум хоорондоо харвадаг болсон. Буриад сурыг анх харваж сурч байгаа хүүхдүүдэд сум буцаалгаж харвуулдаг.
-Буриад сурыг жилийн аль үед харвадаг вэ? Овог нутгаараа харвахдаа хугацаагаа урьдчилан товлоно биз?-5-9 сарын хооронд харвадаг ч хамгийн оргил үе нь долоодугаар сар байдаг. Мэдээж овгийн харвааны өмнө урьдчилан ярьж тохиролгүй яахав. Дээр үед Дорнод аймгийн Баян-Уул,Эрээн, Баян-Дун зэрэг дөрвөн сум хоорондоо харвадаг байсан. Харваачид нь голдуу Эрээний тэрэгний үйлдвэрийн ажилчид байдаг тэр захиргаадалтын үед улсын ажил цалгардуулж төлөвлөгөө тасалж болохгүй гээд өглөө таван цагт ирээд өдөр цайны цагаар, орой 5 цагт тарж харанхуй болтол харвадаг байлаа. Тэгж их бэлтгэл хийдэг байсан. Тэгэхдээ дан буриад сур харвана 1959 онд “Оюутан залуусын анхдугаар наадам”-д халх харваанд манай сумаас анхны харваачид орж байсны тоонд Өлзийдэлгэр бид хоёр 16 настай есдүгээр ангийн сурагчид байснаараа олны анхаарлыг татаж байсан.
-Анх удаа халх харваагаар харваж байгаа нь тэр үү?
-Тийм. Түүний дараагаар 1960 онд манай аавын дүү спотын мастер Гүржав аймгийн наадамд халх сурын харваагаар түрүүлсэн. Дараа нь аав 1961 онд бүх ард түмний анхдугаар наадам түрүүлж, буриадууд халх сурд идэвхтэй орсон үе болж өгсөн дөө.
-Буриад сурын харваагаар харваж байгаад халх сурын харваа уруу ороход хүндрэлтэй юу?
-Буриад, халх сур хоёр арга техник, нум сум нь ойролцоо боловч харвах зай нь өөр байдаг. Халх сур 70-75 метрт харвадаг бол Буриадууд 20-30 сум буюу 60-45 метрт харвадаг. Зай нь ойр учир харваж байгаа сур нь өөр. Халх сур 96 см өндөр хасаа харвадаг бол буриадууд ганц нударга шиг сур харвадаг. Халх суранд нэг хүн дөрвөн сумтай байна. Буриад харваанд нэг хүн хоёр сумтай, найман сум тавина. Миний бодлоор буриад сур халх сурыг бодвол техник шаардана. Хэдийгээр зай нь ойр ч гэсэн их мэрийж харвадаг учраас буриад сураар хичээллэсэн хүний гар хөдөлгөөнгүй болдог. Буриад сурын зураахай хоёр метр, халх сурынх гурван метр. Урианхайн хувьд бас өөр. Халх сур бол уухайлна, буриад суранд уухайлах ч гэсэн үүнийг нь барлах гэж ярьдаг. Буриад уухай нь их гоё уянгалаг. Барлах гэдэг харваачийг сум ононгуут мэргэн харвасныг нь урамшуулан магтаж, зурхайн дэргэд байгаа бүх харваачид уянгалуулан дуулдаг болохыг хэлж байгаа хэрэг. /тэрээр дуулж үзүүлэв сурв/. “Гоё доо бар өө, бар өө даа зээ их сайн мэргэн Хүйхэрэй мэргэн” гэж барладаг. Буриад харвааны нум нь зөөлөн, сум нь хөнгөн, халх харвааны нум нь том хатуу, сум нь арай хүнд. Гэхдээ одоо бүх буриадууд халх нумаар харвадаг болжээ. Зураахайн хувьд бас ялгаатай. Сурыг өрж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4м*4м хэмжээтэй байдаг. Сур өрөх шугамаас хоёр тийш 2м-ийн зайтай, зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метрт, 15см орчим гүн нүх ухах бөгөөд энэ ухсан газрын харвах талынхыг “Урл ганга” нөгөө талынхыг “Ардын ганга” гэдэг. Буриад сурын тэмцээнийг ганцаарчилсан /Цуваа харваа/ ба муж /бас харваа/ гэж хоёр хуваадаг. Буриад сурын багийн харваанд /муж харваа/ зураахайн хоёр талаас “Урд эхин” “Хойд эхин” гарч харвадаг учраас нэг зураахайд 80м*4м-ээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардлагатай байдаг. Гангын хоёр талаас харвах бөгөөд сум нь сураа оноод, сур нь гангын нөгөө талд гарснаар оноонд тооцдог онцлогтой. Одоо үед жаахан товлоод нэг талаасаа харвадаг болчихоод алдагдаад байна гэж бодогддог.
-Буриад харвааны нумыг юугаар хийдэг вэ?-Миний мэдэхийн буриад суманд хээ гэж огт байгаагүй. Аав ммань нум хийдэг байсан. Голдуу шөрмөсөөр ороогоод гадуур нь үйсээр бүрж хийдэг.
-Таныг залуучуудыг харваанд сургахын зэрэгцээ ном бичдэг гэж сонссон үнэн байх нь ээ?-Би Багануурт 1990 онд ирсэн. Намайг ирэхэд улсын мэргэн Нямсүрэн нарын дөрөв, тавхан харваачтай байсан бол одоо 15-16 хүнтэй болжээ. Урьд нь манай дүүгийн хэдэн харваачид Сүхбаатар дүүргийн багт орж харвадаг байсан бол одоо Багануур гэсэн тусдаа баг бий болсон. Өнгөрсөн онд манайхан их амжилттай харваж хоёр хүн мастер, хоёр хүн дэд мастер боллоо. Улсын мэргэн Нямсүрэн маань ажилтай, би тэтгэвэрт гарсан болохоор би л дүүргийнхээ сурчдыг зохион байгуулж сургана шүү дээ. Дөрөвдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд хүртэл залуучууддаа зааж сургаад өдөржин гадаа л өнждөг амжилтай гэх үү дээ. Би “Дорнод амйгийн Баян-Уул сумын, мөн Мухардааны удмын мэргэн харваачид” гэсэн хоёр ном бичсэн. Одоо “Багануурын харваачид” гэсэн гурав дахь номоо бичиж байна. 2005 онд Багануурын сур харвааны 20 жилийн ой болно. Тиймээс манай залуучууд надад энэ саналыг тавьж би ч дуртай хүлээж аваад байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа
No comments:
Post a Comment