"Дэлхийн шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарьсан энэ эрдэмтэн залуу миний хүү юм шүү. Нутгийнхандаа энэ тухай заавал хэлж дуулгаарай" гэж манай сумын уугуул Ж.Хоролханд буурал "Улзамнай" хөөрөлдөөн-2 дээр аминчлан хэлж захисны дагуу энэ мэдээг орууллаа. Монголын ард түмэн, тэрэн дундаа нутгийн зон олон бүгд түүнээр бахархаж буй бөгөөд эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе! МУИС-ийн ФЭС-ийн төгсөгч Л.Баяржаргал очир эрдэнийн чулуу үйлдвэрлэх нээлт хийлээ. |
2013 оны 4-р сарын 15, Даваа гариг, 15:42 | |
Франкфуртын их сургуулийн эрдэмтэд очир эрдэнэ болон маргад эрдэнийн чулуу үйлдвэрлэх аргыг нээжээ. Байгалийн энэ үнэт чулууг шохойн чулуунаас хиймлээр гарган авч болно гэж хэн санах билээ. Тэгвэл энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийн багийг МУИС-ийн ФЭС-ийн төгсөгч доктор Лхамсүрэнгийн Баяржаргал ахалж ажиллажээ. 38 настай Л.Баяржаргал Германыг бүхэлд нь шуугиулж байгаа энэ нээлтээ олон жилийн хөдөлмөрийн үр шим хэмээн даруухан тайлбарлаж байгаа аж.
Очир эрдэнэ бол хамгийн хатуу шинж чанартай чулуу бөгөөд түүнийг зохиомлоор гаргаж
авах аргыг орон орны эрдэмтэд 60 жилийн турш хайж, идэвхтэй ажиллаж байсан гэнэ. Харин одоо хосгүй ховор энэ чулууг хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэж болохоор боллоо. Энэ суут санаа ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой гэсэн агуулгатай мэдээ Германы сонин хэвлэлүүдийг байлдан дагуулж байна. Мэдээж бусад орны эрдэмтэд ч бас тэдний шинэхэн нээлтийг сонирхож, олон асуултаар булж байгаа аж. |
No comments:
Post a Comment