Thursday, October 13, 2011

Баян-Уул сумын “ Ноён Даамал” Хадгаламж зээлийн хоршооны Танилцуулга


2011 оны 10 дүгээр сар 1 Жаварт хошуу

Тус хоршоо нь 2005 оны 10 сард 27 гишүүнтэй 2 сая төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаа эхэлж гишүүдийн санхүүгийн болон нийгмийн хэрэгцээг хангаж, цаашлаад сумын төсөвт хувь нэмэр оруулж, эдүгээ 250 гаруй гишүүнтэй, 140 гаруй сая төгрөгийн активтай болж өссөөр байна. Хоршоо нь дараах нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж гишүүдийн санхүүгийн хэрэгцээг хангаж ажиллаж байна. Үүнд:
1. Бүтээгдэхүүн үйлчилгээ:
- Зээлийн бүтээгдэхүүн
- Бизнесийн зээл
- Цалингийн зээл
- Малчны зээл
- Тэтгэвэр, тэтгэмжийн зээл
- Гэнэтийн хэрэглээний зээл
- Хадгаламж барьцаалсан зээл
- ХАА-н төслийн зээл
- Хүнсний ногоо тариалалтын зээл
- Лизингийн зээл
- Хадгаламжийн бүтээгдэхүүн
- Хугацаатай хадгаламж
- Хүүхдийн хадгаламж
2. Хоршооны уламжлал болгон зохион байгуулдаг нийгмийн ажлуудаас дурдвал:
- - Гишүүдийн дунд хоршооны шинэ жилийн баяр тэмдэглэх,
- - 10-р сард өндөр настан гишүүдийн дунд Ахмадын баяр,
- - 7-р сард Сумын наадмаар жил бүр дааганы түрүү байрыг шагнах,
- - 6-р сард цэцэрлэгийн хүүхдийн баяраар “Аав ээж би” тэмцээний спонсор байх,
- - 4-р сард хөдөөгийн малчдын дунд “Морьтон” тэмцээн зохион байгуулах зэрэг нийгмийн ажлуудыг зохион байгуулдаг.
- 3. Хоршооны амжилтууд:
- - ХАС банкны франчайзийн үйлчилгээ
- - 2006 онд УМСистем буюу GENIUS BANKER программ
- - 2007 онд ХАС Банктай франчайзийн гэрээтэй ажилладаг бүх хоршоодоос шилдэг 10 хоршооны нэг
- - 2008 онд ХАС Банкнаас Франчайзийн гэрээтэй хоршоодын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд “Хамгийн сайн удирдлагатай хоршоо” номинаци
- 2010 онд Зөвлөх Хорооны гишүүдийн санаачлагаар Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
- 2006-2008 онд 40-46% ийн ашиг тараан олгосон.
- - Хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна гишүүд болон хүүхэд залуучууд, сумын малчин иргэд , өндөр настан, өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд олон нийгмийн ажлуудыг зохион явуулж байсан.
- 2. Хоршооны бүтэц зохион байгуулалт

Бүх Гишүүдийн Хурал
Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөл, Зээлийн хороо
Гүйцэтгэх Алба

Бүх гишүүдийн хурлаар жилийн эхэнд гишүүдийн ногдол ашиг тараах, өмнө оны үйл ажиллагаанд дүгнэлт хийх ба тухайн жилийн ажлын төлөвлөгөө, байгуулсан нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтын төлөвлөгөө, үүнтэй уялдуулан тухайн жилд зохион байгуулах нийгмийн ажлуудыг төлөвлөж баталдаг.
Бүх гишүүдийн хурлаар баталсаны дагуу гүйцэтгэх алба үйл ажиллагаагаа хөтлөн явуулах бөгөөд төлөвлөгөөний биелэлтэд Тэргүүлэгчид хяналт тавьж, үйл ажиллагааны явцад гарах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргаж, түүнийг гишүүдэд нээлттэй самбараар тайлагнаж байдаг.
Мөн Зээлийн хороо нь зээлийн олголт төлөлтөд хяналт тавихаас гадна зах зээлийн орчин нөхцөлөөс хамааран зээлийн бодлого журамд өөрчлөлт оруулах саналаа Тэргүүлэгчдийн хуралд тавьдаг.
Хяналтын Зөвлөл нь бодлого журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхэд улирал тутам хяналт тавих, гишүүдийн гаргасан гомдлыг барагдуулах шийдвэр гаргах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээлэл: Гишүүдэд сар бүрийн үйл ажиллагааны нээлттэй тайлангаар орлого, зардал, ашгийг дэлгэрэнгүй тайлагнаж, ХНХөрөнгө, хадгаламжийн өсөлт, бусдаас татсан эх үүсвэрийн өсөлт, бууралт, гишүүдийн өсөлт зэрэг зарим үзүүлэлтүүдийг мөн сар бүр мэдээлдэг.
Жил бүр хоршооны үйл ажиллагааны талаар мэдээллийн сонин хэвлэдэг.
- Мөн манай хоршоо гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор гар утас, цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг санхүүгийн түрээсээр гишүүддээ олгож үйлчилдэг.
- 2009 оны төлөвлөгөөгөөр Байгаль хамгаалах зорилгоор Хоршооноос “Эрүүл орчин” аянг зохион байгуулж, Улз голоо хайрлан хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчинд амьдрах санамж бичиг уриа лоозон, хогийн сав зэргийг тавьсан.
- Мөн 2009 онд төлөвлөсний дагуу гишүүдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор аймгийн ХХYХэлтэстэй хамтарч тэдэнд аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулж, аж ахуй эрхлэх эхлэлтийн санхүүжилтийг төслийн байгууллагуудтай холбож өгч, бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулж ажилласан.
- 2010 оны 10 сард Хоршооны 5 жилийн ой тэмдэглэж, гишүүдийн идэвх, санаачлагыг үндэслэн “Шилдэг гишүүн” номинациар 5 гишүүн, Тусгай шагналд 10 гаруй гишүүдийг шагнаж урамшуулан Бүх гишүүдийн хүлээн авалт зохион байгууллаа.
Банкны шаардлага хангахгүй барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй боловч үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж өрхийн хэрэгцээг хангах чин эрмэлзэлтэй иргэдэд хүрч ажиллах, тэдгээрт тодорхой журмын дагуу санхүүгийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Сумын Удирдлага Засаг Захиргаанаас манай хоршоог дэмжиж хамтарч ажилладаг ба Хоршоо үүсгэн байгуулагдсанаас хойш сумын төсөвт нилээдгүй хувь нэмрээ оруулаад байна. Хоршоо 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гишүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу бүлэг байгуулж, тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжиж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд материалыг бага хүүтэй хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх, аж ахуй эрхлэх төсөв төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаашид гишүүдийг тоног төхөөрөмж худалдан авах бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олж санхүүжүүлэх, тэдгээрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа гаргаж зах зээлд нээж өгөх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

No comments: