Буриадын Агын дацанг 1811 онд барьж эхэлсэн түүхтэй. Дацанг барихад шаардлагатай нарийн ажлыг хийлгэхээр нутгийн мөнгөний дархан Шүхэртэйн Жигмэд томилогджээ. Багаж зэвсэг, материалын эрэлд Орос орноор явсан дархан тосгоны айлуудын талх барьдаг пийшингээс санаа авч эсгий гэрт тохирох төмөр пийшин анх хийжээ.
1811 онд санаачилсан энэ пийшинг 1904 он гэхэд бараг бүх буриад айлуудад тархжээ. Үүнээс өмнө буриадууд бусад монгол угсаатны адил тулга хэрэглэдэг байв. Буриад тулга гурван хөлтэй, Халхын тулга дөрвөн хөлтэй байдаг ажээ.
1910-аад онд буриадууд Өвөр Монгол нүүж очиход нь нутгийхан алсаас дурандаж хараад гэрийнх нь тээр дээр байгаа утааны учрыг олохгүй гайхав гэнэ. Тэгээд давхиж ирэн төмөр яндантай пийшинтэй анх танилцсан түүхтэй.
Ага Чиндалай нутгийн Ц. Гүндэгмаа хөгшин ярьсныг Бодонгууд Цэдэнэй Дамдин түүнээс Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Бодонгууд Намсрайн Намдаг дамжуулан тэмдэглэж авсан.
Модон хаалга
/Түгэлдэр тайшаагийн аялалын олз/
Агийн ноёд Эрхүү хот 1823 онд Оросын бага ястануудын хурал болжээ. Уг хуралд буриадаа ахалж оролцсон Төгөлдөр тайшаа буцаж явахдаа Байгал далайн баруун урд талд байгаа Орос айлын жижиг модон пингийн хаалгыг харсан байна. Аялалаас буцаж ирээд эсгий хаалгаа модоор сольсон байна. Ингэж анх буриадууд модон хаалгатай болсон түүхтэй. Анхны хаалга өндөр нь 130-140 см, өргөн нь 1 метр орчим байжээ.
Хуралд оролцохоор явсан хүүдээ Төгөлдөр тайшаагийн аав Тов:
Жолоо танай урт
Ганзага танай хүнд
Гай тодхор үзэнгүй
hанаhанаа бүтээж
hарбайhанаа барьж
Амандаа золтой явагтий
Орной тэнгэр олон бурхаднай хойноhоо танай харалцаж
Урдаhаа танай угталцаж байг
hайн явж ирэгтий
гэж ерөөсөн байдаг. Аавын ерөөлөөр хүү нь ганзага дүүрэн ирсэн түүхтэй.
Буриад зохиолч Б. Жамьян гар бичмэлээс Бодонгууд Цэдэнгийн Дамдин түүнээс Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан Намсрайн Намдаг дамжуулан тэмдэглэж авсан.
No comments:
Post a Comment